МАХН-ынхан Ерөнхий сайдыг мессэжээр “дарна”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд уруу мессэж бичихийг уриалав. Учир нь Анхдугаар Үндсэн хууль батлагдсан буюу хуучнаар Тусгаар тогтнолын өдөр маргааш тохионо. Харин Чингисийн өдрийг тэмдэглэх болсонтой холбогдуулан энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг өнгөрсөн оноос цуцалсан билээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын 122 дугаар тогтоолын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Цэцэд өгчээ. Уг тогтоолоор Батлан хамгаалахын яамны эмнэлгийн харъяанд Төрийн албан хаагчдын эмнэлгийг, орон тоо, төсөвтэй нь хамт харъяалуулахаар шилжүүлсэн байна. Учир нь УИХ-ын тухай хуулинд төсөв, орон тоог УИХ шийддэг аж. Харин Цэцээс “Засгийн газар өөрөө шийднэ” гэсэн хариуг ирүүлсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн заалт зөрчсөн энэ тогтоолыг хүчингүй болгуулахын тулд Ерөнхий сайд уруу мессэж бичихийг тэрбээр уриаллаа. “Та 122 тоот тогтоолоо хүчингүй болгооч ээ. Бидэнд шорон, хуулийн нүсэр аппарат хэрэггүй, эмнэлэг хэрэгтэй байна. Чингэлтэй дүүрэгт өнөөдөр хүүхдийн, нэгдсэн, мэс засал хийдэг эмнэлэг алга. Тиймээс Төрийн албан хаагчдын эмнэлгийг хэвээр үлдээгээч” гэсэн мессежийг явуулахыг уриалав. Тэрээр энэ ажилд МАХН-ын гишүүдийг татан оруулна гэдгээ хэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ