Хэлэлцүүлэг боллоо
“Монгол Улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг энэ сарын 18-25 хүртэл улс орон даяар болж байгаа билээ. Уг хэлэлцүүлгийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийсэн бөгөөд Тамгын газрын болон харьяа хэлтэс албадын мэргэжилтнүүд, мөн дүүргийн иргэд оролцлоо.
Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, Монгол Улсад авлигын индекс буурч, төрийн албаны шударга байдал нэмэгдэж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн авлигад өртөмхий салбаруудын тоо буурна гэж хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс үзэж байгааг онцолж байлаа.
Мөн төрийн албанд ил тод, ёс зүйт шударга байдлыг хангах, төрийн үйлчилгэг шуурхай, хүртээмжтэй, чанартай, алагчлалгүй хүргэх, төрийн дээд түвшний удирдах албан тушаалтны авлигын эсрэг хүсэл зоригийг тууштай болгоход чиглэгдэж байгаа ажээ.
Дашрамд дурдахад, хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос төслийг боловсруулан олон нийт, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, төрийн албан хаагчдаар хэлэлцүүлж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ