Ц.Нямдорж АН-ын дохиур болсон уу?
Төрийн албан хаагчдын эмнэлгийн шинэ барилга улстөрчдийн тоглолт болсоор удаж байна. Уг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ажилтнуудыг төсөвтэй нь хамт Батлах хамгаалахын харъялалд шилжүүлээд байгаа. Анх үүнийг эсэргүүцэж байсан Ц.Нямдорж гишүүн эдүгээ чимээгүй болсон. Харин О.Баасанхүү гишүүн энэ асуудлаар Засгийн газартай зарга хийсээр явна. Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн ч амжилт олсонгүй. Тиймээс одоо Төрийн тусгай албан хаагчдын барилгыг эмнэлэг хэвээр нь үлдээхийн төлөө Ерөнхий сайд уруу мессэж бичихээр болжээ. Үүндээ ч Хуульзүйн экс сайд Ц.Нямдоржийг дэм болохыг хүсэж байгаа аж. Тиймээс тэрбээр “Ц.Нямдорж сайд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг барилгыг бариулахад өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Харин одоо АН-ын дохиур болчихолгүй, эмнэлгийн барилгаа авч үлдэхийн төлөө нэгдэх хэрэгтэй” хэмээж байв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ