Ерөнхий сайдыг “шок”-ноос “ком”-д оруулчих вий дээ
Төрийн албан хаагчдын эмнэлгийг хэвээр үлдээхийн төлөө О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайд уруу 7000 мессэж бичихийг нийтэд уриалав. Оюутнууд сар бүр 70 мянгын тэтгэлгээ авахын тулд Ерөнхий сайд уруу 70 мессеж илгээж шоконд оруулсан. Тиймээс ч Засгийн газар оюутнуудын 70 мянгыг энэ хичээлийн жилд өгүүлэхээр УИХ-аас батлуулсан. Гэвч Ерөнхий сайдын ачаа багассангүй. Харин ч нэмэгдэх бололтой. Түүнийг шок”-ноосоо арай ядан гарч байхад О.Баасанхүү гишүүн 7000 мянган мессэжээр дарамтлахыг уриаллаа. Ингээд мессэжээр дарамтлаад, Засгийн газрын тэргүүнийг “ком”-д оруулчихгүй байгаа даа хэмээн санаа зовох хүмүүс байна шүү, цаана чинь.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ