Ц.Даваасүрэн: Бид нэг компаниас айдаг эдийн засагтай болж байна

6
ҮАБЗ-д ажиллаж байсан хүн гадаадын компанид орж болохгүй
6
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Нийтийн ашиг сонирхлын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Бид хуулийн төсөл санаачлагч Ж.Батзандан, О.Баасанхүү нартай адил байр суурьтай байгаа. ҮАБЗ-д ажиллаж байсан хүн гадаадын компанид ажиллаж болохгүй гэсэн заалтыг О.Баасанхүү гишүүн оруулсан байна. Энэ бол зүйтэй юм. Оюутолгойн гэрээ хэлэлцэж байх үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс “Дэлхийн өсөлт” гэж компани байгуулаад, гадаадын санхүүжилтээр ард түмний тархийг угаах ажилд оролцсон. Одоо тэр компани байхгүй болсон. Мөн Нийтийн ашиг сонирхлын хуульд офшор бүсэд данс нээх тухай асуудлыг хөндсөн байна. Төрийн албанд ажиллаж байсан хүн ажилласан хугацаанаасаа хоёр жилийн дотор офшор бүсэд данс нээхгүй байх, гаднын компанитай хамт хөрөнгө оруулалт хийхгүй байх гэсэн зүйлийг Ж.Батзандан гишүүн санаачилсныг дэмжиж байна.
Алтны ил тод байдлын тухай хууль энэ долоо хоногт үргэлжлэн хэлэлцэгдэнэ. Энэ хуулийн төслийг бид дэмжихгүй байгаа. Энэ жил Оюутолгой 28 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээлд нэг кг алт 50 мянган ам.доллар байгаа гэж үзвэл таван хувь нь 75 сая доллар болох юм. Энэ жил бид Оюутолгойгоос 164 тэрбум буюу 94 сая ам.доллар оруулахаар төлөвлөж байгаа. Бид нөөц ашигласны төлбөрийнхөө 40 хувийг чөлөөлөөд өгвөл 37 тэрбум төгрөг болж байгаа юм. Тийм учраас алтны роялтагийн таван хувийг хөнгөлөх асуудалд манай зөвлөл эсрэг байр суурьтай байна. Хэрвээ хөнгөлчихвөл Ирэх жил Оюутолгойгоос авах 94 сая ам.долларынхаа 34 сая-ыг нь буцааж өгөх болчихоод байна.
6
Намын жагсаалтаар сонгогддог хувийг нэмэгдүүлэхийг эсэргүүцнэ
6
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Сонгуулийн хууль болон Газрын тосны хууль энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Газрын тосны хуулинд ашиг сонирхлын зөрчил явдаг. Ажлын хэсгийн явцад ашиг сонирхлын зөрчлөө тулгах, хэрэгтэй заалтыг хасах гэсэн зүйл ажиглагдаж байна. Газрын тосны хууль зөвхөн ажлын хэсэг, гишүүд гэлтгүй олон нийтийн оролцоотой сайн хууль гарах ёстой гэж хэлмээр байна. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Сонгуулийн хууль хир сайн гарснаас улс орны хөгжил шалтгаална.
Нийт УИХ-ын гишүүдийн 30 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Үүнийг 50 хувьд хүргэх санал цухалзаж байна. Намаас ард түмний сонголтыг авахыг эсэргүүцэж байна.
6
Үлгэр, домгийг ЕБС-ийн хичээлд оруулъя
6
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Энэ долоо хоногт Соёлын өвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үүн дотор аман өвийг бага оруулсан байна. Үлгэр, домог, тууль өнөөдөр үндсэндээ хаягдаж байна. Телевиз, радиогаар нэг орны соёлын талаар мэдээлэл 40 хувиас хэтэрсэн тохиолдолд тухайн ард иргэдийн өв соёл алдагдах аюулд ордог. Тэр дундаа биет, биет бус, үлгэр домог ярьдаг байдал туйлын багассан байгаа. Тийм учраас энэ талаар ЕБС-ийн хичээлд оруулдаг болох санал оруулж байгаа.
Ийнхүү бие даагчид мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
7
-Газрын тосны тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
7
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Газрын тосны хуучин хууль өнөөгийн эрх зүйн орчинг хангаж чадахгүй. Тийм учраас өнөөдөр өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Хамгийн гол нь хоёр тал харилцан ашигтай байх үзэл санаатай.
-Алтны ил тод байдлын тухай хуулиар алтыг зөвхөн Монгол банкаар дамжуулна гэж зааж байгаа шүү дээ.
-Оюутолгойн гэрээнд алтыг Монгол банкинд тушаах нь тааллаараа болно гэсэн заалттай. Бид нэг компаниас айдаг эдийн засагтай болж байна. Хэрвээ өөрчлөлт оруулчихвал Оюутолгой яах вэ гэж байна. Цаашдаа гаднын хөрөнгө оруулагч нар олон салбарт орж ирнэ. Тэр бүгдээс айгаад байвал Монголын төр яах вэ? Удахгүй Оюутолгой яаж ашгаа хийж байгаа вэ, далд мөнгөний арга ухаанаар ашиг авах нь вэ гэдэг ил тод болно. Өнөөдөр С.Баярцогтын хэлсэн 53:47 гэсэн хувь нь хүмүүсийн тархинд байгаа. Татвараа хөнгөлж, хүүндээ алдсаар байгаад бид өчүүхэн хувийг хүртэнэ. Бид нэг ч хувь алдахгүйн төлөө явах ёстой.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ