Н.Батцэрэг: Татвараас зайлхийх асуудал түгээмэл болчихлоо

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр:

-Бид төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл сонслоо. Сүүлийн үед эдийн засгийн чиглэл уруу анхаарал тавих хэрэгтэй байна. Татвараас зайлхийх асуудал түгээмэл болчихлоо. Гаалийн тал дээр худалдааны луйвар газар авсан тал байна. 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэж байхад Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл оруулж ирэхээр ярьсан. Үүнтэй холбоотой Өрийн удирдлагын тухай хууль өргөн баригдахад бэлэн болсон гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6

-Сонгуулийн тухай хуулинд эвслийн бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Ажлын хэсэг дээр өмнөх сонгуулиудад хүрсэн амжилтаа авч үлднэ. Харин шүүхээр явах зэрэг асуудлыг цэглэе. Сонгуулийн санал хураалт явуулсан дүн гарснаар цэглэгддэг байхаар хуульчлахаар ярьж байна. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүд бүтээн байгуулалт, улс төрийн том шийдэл уруу ханддаг. Мажаротариар сонгогдсон гишүүд тойрогтоо илүү анхаарч байна гэдгийг хэлсэн. Иймээс пропорцианаль, мажаротарийн хувийг 50:50 болгох  санал яригдсан. Гэхдээ үүнийг хэлэлцэнэ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
deeguuree ideh yum ni bagasaad gaaliin tatvar nereer ard tumneesee ulaim tsaim deerem hiij ehlesen baina. mashin hudaldaj avsan bodit zardal deer 50 huviig ni nemj tatvar nogduulaad deer ni hudal meduulsen gej 50 myangaar torgoj bna. tegeed ter hotiin gaaliin baitsaagch davaajav gedeg avgain aash avir ni hulgaich nohoitoi haritsaj baigaa yum shig... oorsnoo ingeed une zohiogood tatvar onooh yum bol gaaliin burduulelt hiij yavdal chiregdel boloh hereg yu bnaa. yaduuhan tolgoitoi uls torchid ingej l tosvoo burduulne dee.
2013-11-26