Зөвхөн энэ сард л гэхэд 33 ширхэг соёлын өвийг хамгаалжээ

img

Өнөөдөр 08:00-17:00 цаг хүртэл Гаалийн Ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар, хороо, хилийн боомтын хаалга үйлчлүүлэхийн хүссэн хүн бүрт “нээлттэй” байна.

Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг нь тус байгууллагаас зохион байгуулж буй “Шударга, шуурхай, соёлтой үйлчилгээний төлөө” уриатай энэ сарын нэгнээс эхэлж, ирэх сарын 25-ныг хүртэл хугацаанд үргэлжлэх “Инээмсэглэл” аяны хүрээнд болж байгаа аж.

5

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлт, мэдээлэл зөвлөгөө, гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл зэрэгтэй чөлөөтэй танилцах боломжтой байна. Бидний хувьд Гаалийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын нээлттэй хаалганы өдөрт зочиллоо.

6

Тус Гаалийн газар нь иргэдэд нээлттэй үйлчлэхийн зэрэгцээ Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хориотой бараа зөвхөн энэ сард хураагдсан түүх соёлын үнэт ховор зүйлс болон ангийн арьс үс зэрэг эд зүйлээр үзэсгэлэн гаргажээ. Энэ сард 24 нэр төрлийн 33 ширхэг соёлын өвийг хил давуулах гэж байсныг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын байцаагч нар нь хураагаад байгаа аж. Эдгээр хураагдсан соёлын өвөөс хамгийн эртнийх нь XIII зууны үеийн, модоор урласан онгод шүтлэгтний баг байгаа бол дуулга, данх, бишгүүр, домбо зэрэг хураагдсан эртний ховор дурсгалыг тус үзэсгэлэнд тавьжээ. Харин хүмүүсийн сонирхлыг татсан нэг соёлын өв нь морин хуур байв. Уг морин хуур нь мөн XIII зууны үеийн эд өлгийн зүйлд хамаарах ба царыг XX зууны эхэн үед шинэчилж хийсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

5

Гаалийн байгууллагын илрүүлэн таслан зогсоосон нийт зөрчлийн  дийлэнх нь хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг зөрчлүүд эзэлж байгаа юм. Харин тэдний илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн олонх нь их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх, түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах, хар тамхи мансууруулах бодис, эм эмийн зүйлс, химийн бодис, эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл байна.

6

Тухайлбал, тус Гаалийн газрын “Материал импекс” дэх гаалийн хяналтын бүсэд  энэ сарын 15-ны өдөр АНУ-аас ирсэн, WCSU612650-7 дугаарын чингэлэгтэй Монгол Улсын иргэн М-н суудлын автомашин, мотоцикл, гэрийн ахуйн бараа гэж мэдүүлсэн бараанд гаалийн улсын байцаагч нар эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтыг хийснээр 7,62 мм–ийн хийн гар буу нэг ширхэг, винтов маркийн урт бууны 340 ширхэг сумыг илрүүлэн, олж тогтоосон байна. Дээрхи үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байсан тул харьяалалын дагуу хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

5

Харин хамгийн сүүлд 66 гр хар тамхи илрүүлжээ. Энэ мэт улсын хилээр оруулахыг хориглосон буюу хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд эрэлч нохойг ашигладаг. Хөдөлгөөнт хяналтын гаалийн улсын байцаагч нар хилийн боомтууд дээр нийт 43 нохой “ажиллаж” хориотой бараа бүтээгдэхүүнийг илрүүлдэг байна.

6

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг оновчтой тогтмол зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа 18 газар, хороод 2013 оны эхний 10 дугаар сарын байдлаар нийт захиргааны 2371 зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 100 зөрчил илрүүлэн хянан шийдвэрлэсэн байна. Гаалийн байгууллага зөрчилд холбогдсон нийт  41,6 сая төгрөгийн бараа хураан авч улсын орлого болгожээ.

5

 Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нийт 368,2 сая  төгрөгийн торгууль ногдуулснаас  Улаанбаатар хот дахь Гаалийн газар 173,0 сая, Замын-Үүд дэх Гаалийн газар 141,9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Нийт 251,5 сая төгрөгийн зайлсхийсэн татвар нөхөн төлүүлснээс Улаанбаатар хот дахь Гаалийн газар 98,6 сая төгрөг, Замын-Үүд дэх Гаалийн газар 134,2 сая төгрөгийн зайлсхийсэн татвар нөхөн төлүүлж улсын төсөвт төвлөрүүлжээ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ