“Эрсдэлийн удирдлагын форум-2013” болно

img

“Эрсдэлийн удирдлагын форум-2013”-ийг дөрөв дэх удаагаа энэ сарын 27-нд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форум “Эрсдлийн удирдлагын шинэ арга аргачлал, шинэ орон зайн хайгуул” сэдвийн дор Монголын корпорациудын эрсдлийн удирдлагын боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулах аж.

Тус форумаар Монгол улсын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд учирч буй эрсдэлүүдийг удирдах орчин үеийн арга аргачлал, эрсдэлийг амжилттай удирдах үр ашигт дотоод бүтэц тогтолцооны талаар хэлэлцэх юм байна. Мөн эрсдэлийн удирдлагаар бизнесийн зорилго зорилтыг амжилттай биелүүлэх тогтвортой хөгжлийн загварыг хэрхэн бий болгох зэрэг асуудлыг бодлогын болоод практикт хэрхэн нийцүүлэх талаар болон валютын ханш, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн хэлбэлзлээс үүдэх эрсдэл 2014 онд ямар байх талаар шинжээчид хэлэлцүүлгийн болон илтгэлийн шатанд ярилцах аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ