Сенатчид зургаан настай охин захиа бичжээ

img

АНУ-ын баруун Виржини мужийн Крэйгсвилль хотын дунд сургуулийн зургаан настай сурагч охин тус мужийн сенатч Жо Манчинидад зориулан захидал бичжээ. Нэгдүгээр ангийн сурагч Софи Маллинс “Хичээлийн ачаалал их байгаагаас гадна анх удаагаа үсэг сурч байгаа хүүхдүүдэд хэтэрхий их даалгавар өгдөг. Захиа бичихийг аав минь зөвлөсөн. Аав минь бол маш сайн хүн учир ажлаас нь бүү халаарай” гэж захидалдаа бичсэн аж.

Софи Маллинсийн захидалд “Бид хичээл хийгээд, зурагт ч үзэх завгүй байх юм. Надад завсарлага хэрэгтэй байна. Та тусалж чадах уу, манай ангийн Анна багш үнэхээр хөөрхөн ч бид нартай хэтэрхий муухай харьцах юм”  гэсэн байна.

Энэхүү захидлыг хүлээн авсан сенатч Жо Манчини “Мундаг хүн болоорой, мөн аавыг тань ажлаас халах эрх надад байхгүй” хэмээн хариу захиа бичжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdenebat:
mundag ohin bna da
2013-11-26