Засгийн газраа эсэргүүцэн жагсч байна

img

Тайландын Бангкок хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Хотын төвд ойролцоогоор 200 мянга гаруй хүн цугларсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Цуглааныг зохион байгуулагчид Засгийн газар, парламентыг татан буулгахыг шаардаж байгаа гэнэ. Жагсагчид 2004-2008 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Таксин Чинавата өнөөгийн засгийн газартай холбоотой байгааг эсэргүүцсэн байна. Таксин Чинавата авилгын хэргээр 2010 онд эх орноосоо хөөгдсөн юм.

Жагсагчид нийслэлийн гурван томоохон гудамжийг хаагаад байгаа аж. Цаашид тэд замын хөдөлгөөн хааж, ус, цахилгаан таслах магадлалтай гэж цагдаагийнхан мэдэгджээ. Мөн энэ явдалтай холбогдуулж АНУ, Англи, Шинэ Зеландын элчин сайдын яам хаалгаа барьсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mend:
bid ingej chaddag boloosoi
2013-11-26