Д.Эрдэнэбат: Монгол Улсыг дааж барахгүй өрөнд унагаагүй

img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр  ээлжит хуралдаанаа хийж,  үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

.

Бүлгийн хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж буй талаар Сангийн яамны мэдээллийг сонслоо. Сангийн яамны мэдээлж буйгаар манай улсад  өрийн удирдлагыг зохицуулдаг бие даасан хууль  байхгүй. Энэ асуудлыг шууд болон шууд бусаар 10 гаруй   хуулиар зохицуулж ирсэн юм байна. Тиймээс хуулийн төслийг зайлшгүй боловсруулах ёстой гэж үзжээ.  Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд  Улсын болон Засгийн газрын өрийн хоорондын ялгааг хуульчилж өгсөн. Улсын өрийн хэдэн хувийг Засгийн газрын өр, хэдэн хувийг хувийн хэвшил эзэлж байгаа зэрэг нийгэмд бодитой мэдээлэл өгөх шаардлага байгаа аж. Харин бүлгийн гишүүдийн зүгээс  Монгол Улс өнөөдрийг хүртэл яагаад өрийн удирдлагын талаарх эрхзүйн орчноо бүрдүүлээгүй  байсан талаар санал солилцож, цаашид  АН-ын бодлого эдийн засгийг тэлэх чиглэл рүү хандаж байгаа. Тэлж болно гэдгийг 2013 оны дотоод зах зээлийн өсөлтөөс харагдсан. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахыг дэмжиж,  ирэх сард багтаан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгажээ.

:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн зөв, зүйтэй санал гаргасан. Үүнд УИХ, Засгийн газартай холбоотой эрхзүйн орчны асуудал ч байсан. Тиймээс түүний гаргасан хууль эрхзүйн орчны талаарх саналыг тус бүлэг дэмжиж, ойрын хугацаанд хэлэлцэх зүйтэй гэж үзсэн байна. Монголын ирээдүй, нийгэм эдийн засгийн хувьд чухал ач холбогдол бүхий  саналууд байсан учраас АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ. Түүнчлэн энэ асуудлаар  парламент дахь улс төрийн намуудтайгаа зөвшилцөж, бодлогын хүрээнд хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэсэн байна. Мөн энэ асуудалтай холбогдуулан бизнесийн орчинд үүсч буй хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн өөрчилж болох талаар гишүүд санал солилцжээ. Бизнесийн орчин хүндэрч байгаа, тэднийг  үйл ажиллагаагаа явуулахыг хавчиж байгаа талаар хөндлөнгийн мэдээ мэдээлэл явах болсныг анхаарч, бизнесийн орчныг аль болох тогтвортой явуулах эрхзүйн орчны шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзсэн байна.

:

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл  хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

:

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танай намын бүлэг хэлэлцсэн үү. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс тодорхой саналыг бүлэгт танилцуулаагүй. Он гармагц Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл болоод, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаар бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, хэлэлцэнэ гэж бодож байна. Хамгийн гол нь парламентад суудалтай намууд нэг зөвшилцөлд хүрснээр энэ хуулийн төсөл батлагдана. Өнөөдрийн үйлчилж байгаа тогтолцоог хэвээр үлдээх үү, эсвэл можаритор 50, пропорциональ 50 хувь байх эсэх дээр тогтоогүй байна. Ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүддээ 50:50 хувь байхаар чиглэлийг өгсөн.

:

-Төсвийн тогтвортой байдлын хуулиар улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхгүй бол ирэх онд бүтээн байгуулалт зогсоно гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ тал дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

- Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газрын өр, Улсын өрийг ялгаж өгсөн, Харин төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бид Улсын өрийн тухай ойлголтыг тодорхойлсон байсан юм. Дэлхийн банк Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58 хувь гэсэн хязгаарт байхад эдийн засгийн эрсдэл хүлээхгүй гэж дүгнэсэн. Бид энэ тоог  үндэслэсэн.  ДНБ-ий 40 хувь гэсэн нь гаднаас зээл авах асуудлыг хүчтэй хязгаарласан. Олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох үр дагавар авчирсан ч гэсэн бид гарцыг хайна.  Монгол Улсыг өрөнд оруулах тухай яриагүй. Харин Монгол Улсын эдийн засгийг тэлэх, үндсэн суурь бүтээн байгуулалтаа богино хугацаанд хийх үү эсвэл арван жилийн дараа юу гэдэг үзэл бодлын зөрүү байна гэж ойлгож байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл болон Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дахин харах шаардлагатай гэсэн байр сууриндаа АН-ын бүлэг хэвээр байгаа. Тиймээс бид улс төрийн бусад намуудтайгаа зөвшилцөх шаардлага гарна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 31 хувьтай тэнцэж байгаа.  Энэ нь Монгол Улсыг дааж барахгүй өрөнд унагасан гэж үзээгүй.

6

-Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөндөгдсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаггүй байх санал нэлээд хүчтэй байсан.  Та бүхэн үүнтэй санал нэгдэж байна уу?

- УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгааг салгана гэдгийг АН хүлээн зөвшөөрсөн. Харин мөрдөх хугацааг 2016 оны долдугаар сарын нэгний өдрөөс гэж үзэж байгаа юм.

5

- Р.Амаржаргал гишүүний талаар АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт байр сууриа илэрхийлсэн. Та бүхний байр суурь өөрчлөгдсөн үү. Р.Амаржаргал гишүүнтэй тусгайлан уулзсан уу?

-Р.Амаржаргал гишүүний талаар илэрхийлсэн бидний байр суурь хэвээр. Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэзээ хэлэлцэх вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн  асуудал болж үлдсэн.

5

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
д.эрдэнэбат эрүүл хүн мөн үү
2013-11-26
zochin:
urund oruulsan ni todorhoi l ym bn yagaad zaaval urtei bailgah geed bga ym
2013-11-26
zochin:
urund ungaagui gechihjee.urtei baih yostoi ym uu.altaa uhahgui.ur tawihgui bolood l irsen./sotsializmin ued/odoo ha saigui uhaad l bga ymig zugeer orhioochee.malnuudaa.ard tumend heregtei ym bna uu
2013-11-26
zochin:
hudlaa helj l bgaa bhgui yu daa ur ymar bgaa n ulsiin nuuts ard tumend unen helvel hetsuu ym bolno sh dee bid ymar 76 giin umnuus eemeg bugjuu ugultei bish davarsan erh medeltenguud mongol orniig elgeer n hevtuulj uursduu bayjaad gadaadad garchih uhaanii ym bodood l yvj bgaa biz novshnuud
2013-11-26
гуцнийз:
гуцнийз гэж мэдэх үү нэг хүнд хэдэн долларын өр үүсээд байгааг хэлчээч лав л 5,000аас дээж доллар гарсан байгаа
2013-11-25
çî÷èí:
ýíý ýðäýíýáàò ¸ñòîé óÿàíû íîõîé àäèë á¿õ þìàíä õóöäàã áîëæýý. òà íàð ¸ñòîé ààðõàæ áàéíà äàà. öàã õóãàöàà çîõèöóóëíà ãýæ íàéäúÿ
2013-11-25
rtyhk:
delhin banknii toocoo ch de.mgl urteil baival tedend sain shd ih l blgahiig husne
2013-11-25
иргэн:
дааж болохуйц өрөнд унагасан юм биздээ тэгээд?
2013-11-25
зочин:
гишүүдийг можаратари системээр ард иргэдээс сонгох нь зөв байна. намуудын нэрээр сонгогдоно гэхээр нөгөө хуучин хэдэн олигархи нэртэй нөхдүүд намаар хаацайлаад хэргээс мултрах нэг арга болсон. насаараа суухын тулд нам дотор бүлэг байгуулж хайцаглана. төр цэвэршихгүй. намын даргын зангарагаар яваад байгааг бид харж байна.
2013-11-25
зочин:
ларах бхөаылылөах харанмроөорөнөхм хөрөрөн өөэынөола мөм
2013-11-25
зочин:
монголы улсын нэг хүн нийт хэдэн төгрөгийн өртэй гэсэн үг вэ
2013-11-25
ахөбахх:
ингээд мэдээллээ тодорхой өгч байлдаа. нууж муугаад л
2013-11-25