Ч.Улаан: Улсын өр гэдэг ойлголт Засгийн газраар солигдоно

img

Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн  асуудлаар ярилцлаа.

5

-Хөрөнгө оруулалтын тухай хууль үр дүнгээ өгч байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах чиглэлээр шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын хуулийн анхны уур амьсгал эерэг байгаа. Хууль урт хугацаанд тогтвортой байх нь цаашид хамтран ажиллах механизм тодорхой болж байна гэсэн мэдээлэл байгаа. Хуулийн дагуу манай улсыг сонирхох, ажиллах  хандлага байна. Эерэг мэдээлэл явж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ОУВС, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн байдал, төлөвийн талаар үнэлгээ хийсэн. Энэ мэдээллээр Монгол Улсын Засгийн газар харилцан ашигтай байх, хөрөнгө оруулалтын тогтвортой, бизнесийн чиглэлд урт хугацаанд хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.  Энэ чиглэлд ахиц өөрчлөлт гарч байна гэж үнэлсэн. Дэлхий дахинд энэ мэдээлэл түгсэн. Тиймээс Хөрөнгө оруулалтын болоод хөрөнгө оруулалтын сангийн хууль хөрөнгө оруулагчдад эерэг түгжээ. Одоо үйл ажиллагаагаараа баталгаажуулах ёстой. Засгийн газар Хөрөнгө оруулалтын хуулийг хөрөнгө оруулагчдад илүүтэй сурталчилж, тэдэнд итгэл үнэмшил  олгох зорилгоор хамтран ажиллах зорилготой байгаа.  Монголын Засгийн газартай энэ чиглэлээр хамтран ажиллах санал ирж байна. Бид цаашдаа харилцан ашигтай ил тод байх зарчмаар хамтран ажиллана.

5

-Алтны худалдаанд ил тод байдлыг хангах хууль хаалттай хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулиар роялтийг бууруулснаар татварын хөнгөлөлт үзүүлэх нь бидэнд ашиггүй гэж сөрөг  хүчин үзэж байна. Үүнийг Засгийн газар хэрхэн тайлбарлах бол?

-Засгийн газар аль аль талыг нухацтай тооцож үзсэн. Ингээд Монгол Улс алтныхаа үйлдвэрлэж байгаа хэмжээг өөрийн хяналтад байлгах, түүнийгээ оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулахад ашигтайг бодолцсон. Алтны үйлдвэрлэл үнийн өсөлтийн албан татвар бий болсноос хойш ихээхэн нууцлагдмал байдалд орсон. Тийм учраас үйлдвэрлэж байгаа алтны хэмжээг ил тод болгох, алтны нөөцийг арвижуулах, төлбөрийн баланс дээр ирж байгаа ачааллыг цаашид бууруулах боломж илүүтэй  нээгдэнэ. Энэ нь үзүүлж байгаа хөнгөлөлтөөсөө илүү өгөөжтэй байна гэдэг үндэслэлээр Алтны ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг оруулсан. УИХ дээр хэлэлцээд шийдвэр гарах байх.

5

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн боловсруулжээ. Энэ хуулийн гол үзэл баримтлал юу бол?

-Монгол Улсын өрийн талаар өнөөдөр нэгдсэн ойлголт,  систем, зохицуулалт байхгүй. 10 гаруй хуулинд салангид, янз бүрийн зохицуулалт байдаг. Тийм учраас Монгол Улсын өрийн талаар нэгдсэн ойлголт, системтэй, түүнийгээ оновчтой удирдаж, зохицуулдаг механизмтай, хяналттай байх нь зүйтэй гэдэг үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулсан. Энэ хууль батлагдан гарснаар Монгол Улсын өр гэж юуг хэлэх вэ, өрийг яаж тооцох вэ, эдийн засгийн үзүүлэлт, санхүү төсвийн баланстай яаж уялдуулах вэ, өр үүсгэсний эх үүсвэрийг яаж зарцуулж хянах вэ зэрэг асуултад иж бүрэн хариулт өгөх юм.

5

-Хэмжээ тогтоох уу?

-Мэдээж, хэмжээ тогтооно. Одоо хууль хэлэлцүүлгийн шатанд байна. Өнөөгийн ойлголт өөрчлөгдөнө. Улсын өр гэдэг ойлголт цаашдаа Засгийн газрын өр гэдэг ойлголтоор солигдоно.  Яагаад гэвэл  ард түмний нэрийн өмнөөс авсан зээл, түүний эргэн төлөх хариуцлагыг Засгийн газрын өр гэж тодорхойлох жишээтэй. Энэ нь ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуулинд оруулж байгаа. Үүнийг дагаад цоо шинэ ойлголт оруулж ирнэ.  Өнөөдөр өрийг өнөөгийн үнэ цэнээр  тооцдог. Гэтэл дэлхий дахинд оны нэрлэсэн үнээрээ тооцдог. Бид ч бас энэ зохицуулалтыг оруулж ирж байгаа. Мөн эдийн засгийн тэлэлтийг  дэмжих зорилгоор хөгжлийн санхүүжилтийг яаж шийдэх талаар энэ хуулинд заасан. Засгийн газрын  өрийн баталгааны асуудлаар бие даасан томоохон зохицуултыг бий болгоно.

6

-Ирэх онд гаднаас хэдий хэмжээний зээл авах бол?

-Бид 2014 оны төсвийг батлуулахдаа хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагыг харгалзан үзээд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгох санал оруулсан. Энэ нь бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эх үүсвэрийг тооцсон хэрэг. Гэтэл УИХ-аар өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь байна гээд баталчихсан. Ингээд бид 40 хувьдаа багтаж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Ингэхэд улсын төсвийн урсгал зардал, төсвийн үйлчилгээнд ямар ч өөрчлөлт хүндрэл гарахгүй. Зөвхөн хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдана. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн эх үүсвэрийг шийдэж чадахгүй байдал үүснэ. Яагаад гэвэл 3,5 тэрбум ам.долларын Чингис бондыг борлуулж, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх даалгавар авсан. Энэ асуудал тодорхойгүй байна.  Өрийн удирдлагын хууль гарснаар энэ асуудлыг нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

6

-Арьс ширний урамшуулал гэж байсан. Төсөвт хэдэн төгрөг тусгасан бол?

-Энэ нь төсөвт тусгагдаагүй.  УИХ-аас шийдвэр  гарахдаа жич авч үзэж шийдвэр гаргасан. Төсвийн гадуур явагдах эх үүсвэрээр явагдана.

6

-Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд 120 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн. Энэ нь танай яаманд байгаа гэж дуулдсан?

-Манай яаманд энэ асуудал байхгүй. Яагаад гэвэл төсвөөр орж ирээгүй учраас манай яамаар дамжих учиргүй. Манай яам улсын батлагдсан төсвийг зарцуулдаг яам.  Сангийн яаман дээр удаж байна гэсэн ойлголт байгаа бол буруу. Сангийн яамаар дамжихгүй.

6

-Ирэх онд бүтээн байгуулалтын ажил удааширна гэж ойлгож болох уу?

-Мөнгөгүй байвал бүтээн байгуулалт яаж хийгдэх билээ.

6

-Самурай бонд хэзээ орж ирэх бол?

-Самурай бондыг ирэх оны төсөв дээр оруулж ирэх боломжийг тусгасан байгаа. Энэ бондыг босгох, эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
эдийн засгийн алуурчдын явуулга. энэ жил 60 хувь дараа жил 70 хувь 80, 90, 100 гээд талийгаад явах нь дээ. бөөн өр зээл бидний хүүхдүүдэд үлдэж тэд нар харийнхны боол болох нь
2013-11-26
ebee:
turshlagdatai chadvartai saidlda tiimdeel ene tanhimd oruulsan bhldaa.
2013-11-26
жирийн иргэн:
улайдаггүй улаан аа? цаана чинь 2014 оны төсвийг батлахдаа өрийг днб-ны 60 %-иас ихгүй байлгана гээд баталсан гэж байхад юу яриад байгаа юм бэ? та энэ засгийн сангийн сайд уу? сансарт байгаа засгийн сайд уу? хөрсөн дээрээ буугаад ирээч дээ.
2013-11-26
зочин:
сб чүүд хаана ч урвах юм даа
2013-11-26
наса:
засгийн өрийг бас л бид төлнөшд. татвараа нэмээд авна биз дээ та нар.
2013-11-25
byrmaa:
byrmaabas yun samyyrai bond
2013-11-25
малчин:
энэ их хурлын гишүүд нь давхар сайд хийгээд ер нь юу бүтээж чадахав дээ . ихэнхи нь авгай хүүхдээ сольсон, морь уралдуулсан юм нууд. хамаг ажил заваа, толгойгоо ийм юманд зарцуулахаар яаж ажил нь урагшаа явах юм бэ. морь уядаг малчин сайдуудаа халж зайлуулаач ээ, алтанхуяга аа !
2013-11-25
mongol gej baigaamuu:
zasag uih hoer salsanch avligtai temtsej chadahgui
2013-11-25