Сурагчдад цүнхний гэрэлтдэг уут бэлэглэжээ
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар/ГИХАЭГ/-аас Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад 90 ширхэг гэрэлтдэг цүнхний уут бэлэглэжээ. Сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс ГИХАЭГ уг ажлыг санаачилсан байна. Тус газрын албан хаагчид байгууллагын хэмжээнд хандивын хайрцаг аялуулан, гэрэлтдэг цүнхний уутыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан оёжээ.
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг ганц байгууллага байдаг нь 116 дугаар тусгай сургууль аж. Тус сургуульд одоогийн байдлаар нийт 89 сурагч сурч хүмүүжиж байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ