Хоёр байнгын хороо хуралдана
Өнөөдөр хоёр байнгын хорооны хуралдаан болно. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонизөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдаж, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/ зэргийг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ