Ус ашигласны төлбөрийг төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

img

 

Нийслэлийн Засаг дарга “Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэлийг хангах тухай”  А/1020 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх ус ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх  зорилгоор энэ сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ныг хүртэл ажлын 27 хоногийн  эрчимжүүлсэн  ажил зохион байгуулахыг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгалаа. Эрчимжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Туул голын сав газрын захиргаа, дүүргийн Засаг дарга нартай хамтран нийслэлийн хэмжээнд ус ашиглагч бүрээр гаргасан дүгнэлт, олгогдсон зөвшөөрөл, байгуулсан гэрээг шинэчлэн татварын албанд хүргүүлэх ажлыг зохион байгуулах, Эрх бүхий байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байгаа, гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ус ашигласны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй ус ашиглагчийн ус ашиглах эрхийг хүчингүй болгох, хязгаарлах, зогсоох хүртэл арга хэмжээ авахыг үүрэгдсэн байна. Мөн ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлтэй гэрээ байгуулж, ус ашиглаж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвар төлөгчөөр бүртгэн гэрээний дагуу ус ашигласны төлбөрийг дараа сарын 15-ны дотор нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээг шинэчлэн, усны төлбөрийг дараа сарын 15-ны дотор нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах, хяналт тавьж ажиллах эрх бүхий албан тушаалтныг томилон, ус ашигласны төлбөрийг 12 сарын 15-ны дотор нийслэл, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэг өгсөн байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gobi:
hun amid yavah erhtei uunii tuld hamgiin ehend us hergtei usiig uul ta hiigeegui shuu
2013-11-26