Америкт орсон цас аюулын хэмжээнд хүрчээ

img

АНУ-ын Өмнөд Калифорни, Техас мужид өнгөрсөн пүрэв гарагт орсон цас аюулын хэмжээнд хүрлээ гэж “ВВС” агентлаг мэдээлэв. Техас мужийн аврах багийн ахлагч Роберт Монн “Тав хоногийн турш орсон цасны улмаас гурван хүн амиа алдлаа. Техас мужид л гэхэд 11 мянган оршин суугч цахилгаангүй болсон. Цаснаас болж зарим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон” гэжээ.

1

Нью-Мексико, Хойд болон Өмнөд Каролин муж, Оклахомад их хэмжээний цас орохыг цаг уурчид сануулж, шаардлагатай бол бага насны хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байхыг анхааруулсан байна.

1

Мөн Луизиана мужийн хойд хэсгээр цас орсны улмаас өдөртөө 200 гаруй авто тээврийн осол бүртгэгдэж байгаа гэнэ. Луизиана мужийн онцгой байдлын газраас энэ сарын 28-наас эхлэн цасан шуурга болох төлөвтэй байгааг анхааруулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ