Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00-17.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Ерөнхий боловсролын сургуулиудад дотоод хяналтыг зохион байгуулах нь" сэдвээр сургалт хийж байна. Сургалтанд Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 70 гаруй сургуулийн удирдах ажилтнууд хамрагдаж байгаа юм.
6
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт “Монголын эрчим хүчний хомдсол ба Дулааны 5-р цахилгаан станц” дугуй ширээний ярилцлага
6
“Чингис” зочид буудалд
09:00 цагт “ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган” 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.
7
Тусгаар тогтнолын ордонд
10:00 цагт “Тусгаар тогтнол” яруу найргийн наадам болно.
7
“Grand Khaan” Irish pub-д
11:00 цагт “Хурд” хамтлаг 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хурал хийнэ.
7
МҮЭХ-нд
11:00 цагт Аймаг, нийслэлийн Засаг даргын болон яамдын сайд нарын зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оролцдог байх тогтоолыг Засгийн газар баталлаа. Уг тогтоолын дэлгэрэнгүй ба цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй холбогдуулан МҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж байна.
7
Худалдан авах ажиллагааны газарт
13:00 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцана.
7
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд
15:00 цагт Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд Монгол ёс заншил, өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах “Морьтон монгол” гар зургийн үзэсгэлэнг Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан гаргаж байна.
7
Эдийн Засгийн Хөгжлийн яамны байранд
13.00 цагт Монгол Улсын Ерөнхий Сайд асан, Гавьяат Эдийн Засагч П.Жасрайн 80 насны ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал маргааш болно.
6
Төрийн ордонд
09:00 цагт. МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор болох "Нийгмийн хөгжил"-Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулган үргэлжилнэ.
ҮДБЭЧ-д
12:00 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа “Гурван цагийн орчил” шилдэг дууны дээжис тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
Бусад
11:00 цагт Сэтгүүлч Б.Эрдэнэцогтод элэг солих хагалгаа хийсэн Энэтхэгийн Сир Ганга Рам эмнэлэгийн эмч Намыш Мехтаа ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзна.
7
МN мэдээллийн төвд
11.30 цагт Монголын эрдэм ухааны хүрээлэнгээс “Монголын бахархал улстөрчдийн золиос байж болохгүй” сэдвээр мэдээлэл хийнэ. 12.00 цагт Дэлхийн шинэ эмх журам хөдөлгөөнөөс дэлхий нийтээрээ нэг бичиг үсэг, нэг хэл, нэг мөнгөн тэмдэгтэй болох асуудлыг дэвшүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 цагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хуулийн төлөөлөгч Н.Мандах хэвлэлийнхэнд хандлаа. 6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ