Хойд Солонгосын тагнуулчид ял оноов

img

Өмнөд Солонгосын Дээд шүүхээс Хойд Солонгос улсаас дүрвэсэн хэмээн худал мэдүүлэг өгч, тагнуулын үйл ажиллагаа явуулсан Хойд Солонгосын иргэнд таван жилийн хорих ял оноолоо гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. 47 настай Ли Мин гэгчийг Өмнөд Солонгост 2011 онд ирэхээсээ өмнө Хятад улсад Өмнөд Солонгосын тагнуулын мэдээ цуглуулж өгдөг байсан нь илэрсэн байна. 2011 оны хоёрдугаар сард Хойд Солонгосоос дүрвэн ирсэн 50 гаруй иргэний дунд  багтсан учир, ямар ч аюулгүй Өмнөдийн хил рүү нэвтэржээ.

Ли Мин тус улсын оёдлын үйлдвэрт ажиллаж байсан учир цагдаагийн хяналтаас хараат бус байсан гэнэ. Тэрбээр шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ “Хойд Солонгосын зүгээс гэр бүлийг нь хөнөөнө хэмээн байнга дарамталдаг байсан. Тиймээс тагнуулын албатай хамтран ажиллаж мэдээлэл дамжуулдаг байсан минь үнэн. Нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ген Хе-ийн гадаад хийх айлчлалын талаар мэдээлэл өгдөг байсан” хэмээн тагнуул хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eerbo:
hoid solongoschuud hetsvv ard tvmen shvde ahiad och dochnoon tagnuulud bjil bgalda
2013-11-26
bolor:
uu ter vnen gesen shvv uls daalgasan ajiliig ni hiihgvi bol ger bvliig ni horiod buun daramt vzvvldeg gesen shvv
2013-11-26
gee gee:
шалтгаант холбоог нь харж чадахгүй байна уу энэ ийм сонин найруулгатай нийтлэл байгаад байна уу?
2013-11-26
нарийнхан залуу:
мэдүүлэг нь үнэн бол энэ хүн хөөрхий юуных нь тагнуул байх вэ дээ. оёдлын үйлдвэрт ажилладаг хүн ерөнхийлөгчийн төлөвлөгөөг ямар аргаар олж авдаг байсан нь л сонин байна.
2013-11-26
pee+:
hehe sonin setguulees l un*d medchij boldoggui zaaval hun amitan ailgaj icheej iimhen medeelel avhuulj baigaamuu wahahaha
2013-11-26
irgen:
geriihniig ni alna gej surduulheer hetsuu blgui yahav dee
2013-11-26