Р.Амаржаргалыг дэмжсэнгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа билээ. Түүний өргөдлийг хэлэлцэх асуудал энэ долоо хоногийн төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдаагүй байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх “бусад” асуудалд хамааруулсан байна. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь түүний өргөдлийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж дэмжсэнгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ