Украинд юу болоод байна
Киев хотноо Украин улсыг Европын холбоонд нэгдэхийн төлөө 100 мянга гаруй хүн нэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар 2004 онд “Улбар шар” хувьсгалаас хойш болж буй хамгийн том жагсаалд тооцогдож байгаа гэнэ. Украины Засгийн газрын ордон, сайд нарын барилга руу утаат гранат, чулуу шиджээ. Украинчууд гэр бүлээрээ цуглаж, “Украин бол Европын нэг хэсэг. Бид Европт амьдрахыг хүсч байна” гэсэн уриа лоозон барьцгаасан байна.
.
Фото: Paula AFP /Getty Images
Юлия Тимошенког гадаадад эмчлүүлэхээс татгалзаж, Европын холбоотой байгуулах гэрээг хойшлуулсан зэрэг асуудлаас болж нийслэл Киев хотод 100 мянга гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
э
Фото: Paula Bronstein/Getty Images
Энэ жагсаалд алдарт боксчин Виталий Кличко оролцож иргэний дуу хоолойгоо хүргэжээ.
.
Фото: Paula /Getty Images
Жагсаалд нэгдэхээр гэр бүлээрээ ирсэн хүмүүс олон байсан бөгөөд тэд “Бид Европт амьдармаар байна. Украин бол Европын нэг хэсэг. Бид хүүхдүүддээ ирээдүйд Оросын дарамт шахалтыг мэдрүүлмээргүй байна” хэмээн орилолдож байжээ. Энэхүү жагсаалд сөрөг хүчний улстөрчид мөн нэгдсэн нь байдлыг улам хурцатгасан юм.
.
Фото: Paula Bronstein/Getty Images
Энэхүү жагсаалын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон ажилчин цагдаагийнхны гарт бэртжээ.
:
Фото: Paula Bronstein/Getty Images
“Стан” шоронд хоригдож байгаа Юлия Тимошенко өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлах болсноо албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр “шударга ёс гэж байдаг бол намайг гадаад эмчлүүлэх хэрэгтэй” гэв.
:
Фото: AFP/Getty Images
Цагдаа нарын мэдээллээр жагсагчид Засгийн газрын ордноос хэнийг ч гаргахгүй, оруулахгүй байсан бөгөөд хэсэг иргэн Сайд нарын ордон руу нэвтрэхийг завдаж, төрийн тусгай хамгаалалтынхан руу гранат шидсэн байна.
:
Фото: AFP/Getty Images
Киев хотын цагдаагийн дарга “Тус жагсаал 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон “Улбар шар хувьсгал”-аас хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо гэдгийн онцлов.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ