Сирийн энхтайвны төлөөх уулзалт болно
Ирэх оны нэгдүгээр сарын 22-нд Сирийн энхтайвны төлөөх Женевийн уулзалтыг зохион байгуулахаар боллоо гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ. “Тус уулзалтад Сирийн сөрөг хүчнээс гадна НҮБ, ОХУ, АНУ, Хятад, Япон, Герман зэрэг орны төлөөлөгч оролцохоор болсон байна. Сирийн сөрөг хүчин, өнөөгийн Ерөнхийлөгч Ассад Аль Баширыг огцрохоос нааш уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр хурал удаа дараа хойшлогдсон юм. Сирийн Засгийн газрын хувьд сөрөг хүчнийхэн болон босогчдын талтай нүүр тулах анхны уулзалт болно” гэж Бан Ги Мүн онцолжээ.
ОХУ-ын талаас “Иргэний дайны уршигаар хэлмэгдсэн хүүхэд багачуудын ирээдүйгээс гадна туйлдсан эх орноо дахин сэргээхийн тулд санаа бодлоо нэгтгэх хэрэгтэйг сануулсан” байна.
Ирэх сарын 22-нд НҮБ-ын танхимд уулзалтын бэлтгэл болгож НҮБ, ОХУ, АНУ-ын төлөөлөл уулзахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ