Дэлхийн банкны суурин төлөөлөгч бараалхав
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геверсийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, мөнгөний бодлого болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, байдлын талаар холбогдох мэдээллийг цуглуулж, судалгаа хийсний үндсэн дээр эдийн засгийн тойм мэдээг боловсруулснаа Улсын Их Хурлын даргад танилцуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ