Руанда Улстай дипломат харилцаа тогтоов

img

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Руанда Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Руанда Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Еүгене-Ричард Гасана нар гарын үсэг зурсан байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Руанда Улсын Байнгын төлөөлөгчид захидал мөн илгээлжээ.  

Руандагийн Бүгд Найрамдах Улс нь дорно болон төв Африкт Их нууруудын бүст, Уганда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс болон Танзани улсуудтай хиллэн орших, далайд гарцгүй жижигхэн орон юм байна. Африк тивийн өндөр нягтшилтай орнуудын нэг болох тус улсын 10.1 сая орчим хүн амын ихэнх нь  газар тариалангаар амь зуулгаа залгуулдаг байна. Руандагийн газар нутаг нь дов толгод ихтэй учраас "Мянган толгодын орон" ч гэж нэрлэгддэг байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д.цэцэг:
зөв шүү үүүүүү
2013-11-26