Цалингийн нэмэгдэлд 139 тэрбумыг зарцуулна

img

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй албаны хүмүүс цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ мөнгөний хэмжээг 235 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Үүний 139 тэрбум төгрөгийг нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулах бол 96 тэрбумыг тэтгэвэр тэтгэмжид зориулахаар төлөвлөсөн байна. Шүүгчдээс бусад бүх төрийн албан хаагчид энэхүү нэмэгдэлд хамрагдах аж. Ингэхдээ олон нийтэд зарлахгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэх аж. Харин энэ нэмэгдэл хэзээнээс олгогдож эхлэх нь тодорхойгүй байна.

МҮЭ-ийн холбооноос өгсөн дараагийн мэдээлэл нь Засгийн газраас гаргасан 370 дугаар тогтоолын тухай байв. “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нийгмийн түншлэлийн чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, тэдний ажлын дүгнэх үзүүлэлт болох аж. Шаардлага хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх заалттай тогтоолын үр дүнг жилийн эцэст Засгийн газрын тэргүүн дүгнэх юм байна.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lena:
ali salbart xeden %iar nemex gedeg hi todorxoi bus uu?
2013-11-26
?????:
мэдэгдэхгүй нэмнэ гэж байдаг юм болуууу????
2013-11-26
irgen:
nemeegui baisan ch yumnii une osood baigaa shuu dee
2013-11-26
zora:
nemne2 geed sensaci vvsgeed nemsen ch umgvi , surgaar n umnii vne tengert hadaad hetsvv bnaoo
2013-11-26
bilgee:
yumnii vne gj odot odroor osoj bna hurdan nemeh heregtei sh dee
2013-11-26
irmuun:
sain baina.tsalin nemeh heregtei.
2013-11-26
ipged:
dapiyxan nemex xepegtei yamni vne ocood bna shvvdee
2013-11-26