Импортын цахилгааны хэмжээ 4 дахин нэмэгджээ

img

“Монголын эрчим хүчний хомдсол ба Дулааны 5-р цахилгаан станц’’ сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа. Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Энхтайван, Монгол улсын зөвлөх инженер Р.Ганжуур, Ньюком ХХК-ийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Г.Батсайхан нар сэтгүүлчидтэй дугуй ширээний ярилцлага хийсэн юм.

6

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хотжилт, уул уурхайн салбарын хөгжлийг дагаад цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдэж буй. Энэхүү хэрэгцээг социализмын үед барьсан дулааны цахилгаан станцууд хангаж дийлэхгүй байгаагаас импортын цахилгааны хэмжээ сүүлийн дөрвөн жилд 4 дахин нэмэгджээ. Улмаар эрчим хүчний хомсдолд орохгүйн тулд салбарын хүрээнд цахилгаан дулааны үнийг шат дараалалтай нэмэх, төр хувийн хэвшлийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж эхэлсэн. Монгол улсын эрчим хүчний салбар нь “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр” гэсэн шинээр гарсан хууль тогтоомжуудыг баримталж байгаа. Гэхдээ эрчим хүчний салбарын бодлого, шийдвэр, үнийн зохицуулалт, хэрэглэгчийн ухаалаг хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдлэгжүүлэх тал дээр хангалтгүй байгааг онцолж байлаа.

6

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ