Р.Ганжуур: Нүүрснээс эрчим хүч гаргах нь мөрөөдлийн төсөл

img

Монгол улсын Эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуураас эрчим хүчний өнөөгийн байдалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

6

-Манайх эрчим хүчний хэрэглээний хомсдолд орох дөхсөн. Хэрэглээнийхээ цахилгааныг импортолж байгаа. Импортод хичнээн хөрөнгө зарцуулж байна вэ?

-Сүүлийн гурван жилд импортын эрчим хүч 3-4 дахин нэмэгдсэн. Манай импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөнөөр түүнд төлөх мөнгө дагаад долоо дахин өссөн. Хуучин технологийн шаардлагаар оруулдаг байсан бол одоо хэрэглээний шаардлагаар импортолж байна шүү дээ. Өнөөдөр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах шаардлагын дагуу импорт нэмэгдсэнээр манай эрэлтэд тулгуурлан үнийг нэмж байна. Өнөөдөр бид 21 сая ам.долларыг эрчим хүчний импортод өгч байгаа.

6

-Өөрийн хэрэглээг хангахаар V цахилгаан станцын асуудал яригдаж байна. Ажил ямар шатанд явж байгаа вэ?

-Хэрэв V цахилгаан станцын гэрээ хэлцэл ирэх сард байгуулагдвал 2014 оны хавраас ажил эхэлнэ. Бидний тооцоогоор V цахилгаан станцын эхний ээлж ашиглалтад ороход 4-5 жил шаардлагатай. Харин Эрчим хүчний яамныхан гурван жилийн дотор ашиглалтад оруулана гэж ярьж байгаа. Тийм бол сайн л байна.

6

-V цахилгаан станц ашиглалтад орчихвол эрчим хүчний хэдэн хувийг хангах нөхцөл бүрдэх вэ?

-V цахилгаан станц бүрэн ашиглалтад орвол 2020 он хүртэл шаардагдаж байгаа дулааны 50 хувийг, цахилгаан эрчим хүчний 45 орчим хувийг хангах юм. Багануурт дулааны цахилгаан станц барина гэж яриад байгаа. Нийслэлээс Багануур 140 км зайтай. Энэ зайг туулж Улаанбаатарыг дулаанаар хангана гэж байхгүй. Дулаанаар хангах норм гэж бий. Тогтоосон урт нь 16 км байдаг. Улаанбаатар хотын дулааны асуудлыг шийдэхийн тулд хамгийн уртдаа л 25 км-ээс хэтрүүлэхгүй байх ёстой. Харин цахилгаан бол өөр. Цахилгааныг хаанаас ч авсан болно.

6

-Нүүрснээс хий гаргах боломжтой. Үүгээр эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж Эрчим хүчний яамныхан хэлж байсан. Энэ манайд нэвтрэх боломжтой технологи мөн үү?

-Үүнийг эрдэмтэд голдуу ярьдаг, бичдэг. Төсөл хүртэл боловсруулсан байгаа. Энэ бол эрдэмтдийн л хийсэн ажил. Практикт хараахан нэвтрээгүй. Монгол улсад байтугай дэлхийд өргөн тархсан технологи биш. Шинжлэх ухааны үүднээс бол боломжтой. Монгол эрдэмтэд нүүрснээс хий гаргаад, цахилгаан станц байгуулна гэж ярьж байгаа. Энэ бол зөв л дөө. Гэхдээ эхлээд нүүрснээсээ хийгээ гаргачих хэрэгтэй. Одоохондоо чадаагүй л байгаа.  Дараа нь цахилгаан станцаа байгуулна. Үе шаттай байх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд энэ бол мөрөөдлийн төсөл. Энэ мөрөөдлийн төсөл үнэхээр шаардлагатай цахилгаан, дулааны төслийг хаачих гээд байна. Хүмүүст буруу ойлголт өгөөд байна.

6

Ц.Зол 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

engineer:
muruudul bi*e bodit zyil shuu de.. hun medehgyi zuilee ingej burj bolohgyi.
2013-11-26
мөрөөдөл:
тэр мөрөөдлийн төслөөр чинь мөнгө л уутлах нь чухал болохоос биелэх эсэх нь дээдэст падлийгүй ш дэ
2013-11-26