Дугаарын хязгаарлалтын санал асуулга маргааш 07-22 цагийн хооронд үргэлжилнэ

img

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 23-ны ээлжит хуралдаанаар дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхээр иргэдээс лхагва гарагт санал авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийслэлийн иргэдээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвд хүйтний удиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаар нилээдгүй хүсэлт ирүүлсэн.Үүний хүрээнд дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар иргэдээс энэ сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан. Саналыг цахим хуудас, мессеж гэсэн 2 хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул эцсийн шийдвэрийг илүү өргөн хүрээнд иргэдийг хамруулан гаргахаар Мобикомын 200 мянган хэрэглэгчээс маргааш мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч, нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болжээ. Тиймээс маргааш 07-22 цагийн хооронд үргэлжлэх санал асуулгад иргэд идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу заавал илгээхийг уриаллаа.

Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлснээр өдөрт 34 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй болж, замын ачаалал 20 гаруй хувиар буурсан байна. Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд тээврийн хэрэгслийн тоо 66 мянгаар нэмэгдэж 228 592 бол энэ оны 8-р сарын байдлаар тээврийн хэрэгслийн тоо 45 мянгаар нэмэгджээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
миний утсанд санал авах мессежи ирэхгүй байна.танидаг хэдэн хүнээсээ санал авахаар зохион байгуулдагаа болиоч.
2013-11-27
uuka:
unitelin dugar baridag humus avtozamin hudulgund oroltsoh eseh sanal asuulgad uuriin bair suuria ilerhiilj bolohgui yumu? ene chin shudraga bish...
2013-11-26
vdsk:
mashingui ymnuudad bol yu ch hamaagui..
2013-11-26
oyuna:
haa* ym? mobicom.iin hereglegchid l bugdiig shiiddeg boltsiimu? mobi baridag humuus ihen h baychuud. tedend dugaariin hyazgaarlalt hiinu bainuu hamaagui.. tedend soliod unah mashin bna. sanal asuulga awah gj bga bol neg musun mass.g hamruulah heregtei l bmar ym
2013-11-26
folk :
durmeeree soyoltoi zamiin hudulguunduu oroltsvol er ni dugaariin hyazgaarlaltaar yah yum be
2013-11-26
sa ah:
neteer sanal avaad irgediin 70 garui huvi n tsutslay geleeeeeeeeeeeeeeee odoo yah geed 2 dahiaa avah geed bga ym be neg sanal avlaa boloooo ym bishuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
2013-11-26
zochin:
dugaariin hyazgaarlat ter tusmaa ulaan baatart zailshgui heregtei bur hagas buten saind tegsh sondgoigoor baival bur tohiromjtoi saihan bna darga nar oorsdiin bas neg togloomoor toglood bgaa yum bish uu
2013-11-26
зочин:
хязгаарлалт хийснээр машины тоо улам л нэмэгдээд байна даа
2013-11-26
bat dorj :
mashinii dugaar hyzgaarlaltig heviin vrgejilvvleh heregtei gevch minii bodloor zarim jolooch nar esergvvchij magadgvi l dee
2013-11-26
hariu:
mobi utasiig songoj msch yavuulna tegeed songogdson utasand msch ireheer hariu bichne
2013-11-26
зочин:
ямар утсанд мессэжи илгээх юм бэ, хэлээч
2013-11-26
зочин:
ямар утсанд мессэжи илгээх юм бэ, хэлээч
2013-11-26