Деннис Родман: Ким Чен Ун бол миний найз

img

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн, “муу жаал” хэмээн цоллуулдаг Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны сайн найз гэдэг нь нийтэд хэдийнэ ил болсон. Түүний “www.thelmagazine.coт” сайтнаа Ким Чен Уны талаар болон зарим зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.

5

-Агуу тамирчнаар юу байна даа. Хойд Солонгосын удирдагч найзтайгаа ойрын үед холбоотой байна уу?

-Мэдээж хэрэг. Ким Чен Унтай холбоотой байгаа. Саяхан Ким рүү хүсэлтийнх нь дагуу илгээмж явуулсан.

6

-Юу явуулсанаа дэлгэж болох уу?

-Би Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багт шинэ хослол явуулсан. Намайг Хойд Солонгост байх хугацаанд тэд намайг хүндэлдэг биширч, тоглолтыг минь үзэх дуртай гэдгээ байнга хэлж, над шиг болохыг хүсч байгаагаа илэрхийлж байсан.

6

-Яагаад гэнэт бэлэг өгөх болов. Ямар нэгэн далдын сонирхол байна уу?

-За боль доо залуу минь. Хэрвээ би хар санаатай байсан бол Ким Чен Ун тэр олон сагсан бөмбөгчнөөс намайг онцлохгүй байсан шүү дээ. Хоёрын хооронд атгаг санаатай байсан бол би гэртээ, Майкл Жордан тэнд байх байлаа.

7

-Майкл Жордан гэсэн үү?

-Тиймээ. Тэр бол сайн залуу. Хэтэрхий сайн ч гэх юм уу даа.

6

-Та бодож үзсэн үү. Яагаад ийм олон тамирчнаас таныг онцолсон юм бол. Та анх Хойд Солонгост сагсан бөмбөгийн лигийн нээлтэд оролцохоор явж байна гэсэн ч тийм байгаагүй шүү дээ. Та хоёрыг харахад их л дотно харилцаатай санагдсан. Нууцлаг ноёнтон Ким Чен Ун хүртэл таныг удаан хүлээсэн гэмээр л.

-Намайг Пхеньян хотод хүрэлцэн ирэхэд Хойд Солонгосчууд их найрсаг хүлээн авсан. Тэр л надад хангалттай. Надтай уулзахаар Ким Чен Ун эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Бид хоёрыг тэврэлцэхэд эхнэр нь маш их гайхаж байсныг л санаж байна /Инээв/. Мэдээж тийм агуу хүн намайг эхэлж гуйхгүй шүү дээ. Би Хойд Солонгосын спортын газартай хоёр жилийн өмнөөс холбогдсон. Дараа нь Ким надтай нөхөрлөхийг хүссэн. Тэгээд л бид хоёр сайн найзууд болсон.

6

-Тэгвэл хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг таныг гуйсан юм огт байхгүй юм байна?

-Тэгэлгүй яахав. Би эхэлж хааны өмнө бөхийх хэрэгтэй.

6

-Таны бодлоор Ким Чен Уны ааш зан ямар вэ. Дарангуйлагчийн өнгө аястай санагдсан уу. Та хоёрыг хамт байхад хүмүүс хэрхэн хандаж байв?

-Миний бодлоор тэр их европ хүн шиг л санагдсан. Их илэн далангүйгээс гадна хөгжилтэй. Та нар мэдэж байгаа шүү дээ. Намайг ямар хөгжилтэй залууг, харин би түүний хажууд зүгээр л үзэгч шиг л байсан. Бид хоёр байнга хамт байсан. Нуулгүй хэлэхэд, гурван үеэрээ амьдарсан тэдний гэрт ч очиж оройн зоог барьсан. Биднийг хамт байхад бүгд л инээлдэж, удирдагчаараа бахархаж байлаа.

6

-Тэр бол олон сая иргэнийг гадаад ертөнцөөс тусгаарласан нэгэн?

-Би улстөрч биш. Бохир мөнгөнд ч оролцохыг хүсэхгүй байна. Миний өнгөц бодол сайхан харилцааг минь сэвтээгээсэй гэж хүсэхгүй байна. Чиний зөв. Тэр зүгээр л дэлхийгээс иргэдээ хамгаалдаг. Тэр юу гэж бодно надад хамаагүй шүү дээ.

7

-Хойд Солонгосын охид бүсгүйчүүд  танд  хэр их таалагдав?

-Хойд Солонгос бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд цугларсан хот гэж болохоор. Бүгд их хөөрхөнөөс гадна илэн далангүй, нүд нь алсыг ширтсэн мэт.

6

-Тэгвэл хэн нэгэнтэй дотно харилцаатай байсан уу?

-Хөөе наад асуулт чинь арай дэндлээ. Би Америкт л муу залуугаараа үлдье, болж байна уу.

6

-Одоо бодоход Ким Чен Уны өмнө санамсаргүй алдаа гаргасан уу?

-Тиймээ. Энэ ам гэж нээрээ, толгойгоо ч авахуулахаар сул шүү. Би шигшээ багийн тоглолт үзээд сууж байтал Ким, хамт архи уух санал тавьсан. Би ч дуртай аргагүй зөвшөөрсөн. Яагаад гэвэл архи миний амьдрал учир. Би тусгайлан бэлдсэн ширээн дээр суутал Ким, нэг виски гаргаж ирсэн юм. Тэгтэл би гэнэт “Хөөе залуу минь наад вискиг чинь Барак Обама уудаг шүү дээ” гэж хэлчихсэн. Яагаад тэгэж хэлсэнээ өөрөө ч сайн мэдэхгүй байна. Зүгээр л хөгжилтэй байх үүднээс л тэгсэн байх /Инээв/. Кимийн царай гэнэт өөрчлөгдөж тэр вискиг гараараа холдуулаад, үндэсний архи уухыг санал болгосон. Тэр үед зүрх зогсох шахсан /Инээв/.

6

-Хөгжилтэй юм аа. Таныг ажиглаад байхад түүний хажууд бага зэрэг биеэ бариад байсан?

-Намайг Хойд Солонгост очих тухай ярихад бүх хүмүүс шорон шиг гэж хэлсэн байсан. Бүх зүйл нь үнсэн саарал гээд л. Тэр ч яахав. Кимийг маш хатуу нөхөр гэхэд бас эвгүй л байсан. Харин очиход минь үнэхээр сайхан эрх чөлөө ханхалж байснаа нуугаад яахав.

7

-Таны Ким гэж дуудаад байгаа залуу таны дотны найз мөн үү?

-Ким Чен Ун миний хамгийн сайн найз. Тэр надад итгэдэг. Тиймээс тэрний итгэлийг алдахыг хүсэхгүй байна.

7

-Ким Чен Ун охинтой гэсэн та харж байсан уу?

-Кимийн охиныг Жу Ай гэдэг. Тэр маш сайн аав. Түүний түрүүвчинд охиных нь зураг байдаг шүү. Хааяа миний эрх гүнж гээд л зургийг нь үзүүлдэг юм.

7

-Тийм хөөрхөн үү?

-Аав нь царайлаг биш шүү дээ. Тиймээс хөөрхөн биш. Тоглосон юм аа, энэ ам нээрээ. Маш хөөрхөн эгдүүтэй ази охин. Би түүнийг нэг удаа тэвэрсэн чинь уйлаад бөөн юм болсон. Сүүлдээ ээж нь санаа зовоод надаас авсан юм. Анх удаагаа хар хүн харсан болохоор тэгсэн байх. Тэгээд ч тэр миний гарт л багтахаар жижигхэн байсан.

6

-Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу хэр санагдав?

-Би түүн лүү харахгүй байхыг хүссэн. Тэр их хөөрхөн учир, яг л ховсдуулах гээд байсан/инээв/. Би түүнтэй нэг удаа өнөөгийн нийгмийн талаар үзэл бодлоо хуваалцсан.

7

-Тэр хоёрын харилцаа ямархуу вэ, дотно санагдсан уу?

-Тэр хоёр залуу гэр бүл биш шүү дээ. Миний бодлоор их тохирсон хос.

6

-Хойд Солонгосын шоронд хоригдож байгаа АНУ-ын иргэн Кеннет Бэйг суллах зорилготой айлчилсан гэдэг чинь үнэн үү?

-Би чамд өмнө нь хэлсэн. Би улстөрч биш. Тэгээд ч Кеннет Бэйг ямар би шоронд хийгээгүй. Амьдрал урт шүү найзуудаа. Би өнөөдрөөрөө амьдрагч нэгэн.

6

-Ким Чен Уныг нэг үгээр илэрхийлбэл ямар хуу хүн бэ?

-Тэр бол сайн эцэг, сайн удирдагч, муугүй архичин.

7

-Архи уудаг санагдсан уу?

-Битгий их юманд бод. Би ямар ч санаагүй, зүгээр л тэгэж хэлэхийг хүссэн.

7

-Бидний мэдэхгүй түүний нууцаас сонирхуулаач?

-Ким Чен Ун ирэх оны нэгдүгээр сарын 8-нд 31 нас хүрнэ. Түүнд яг адилхан 100 өмд байдаг гэж би боддог /Инээв/.

7

-Та нээрээ?

-Яасан. Дэлхий нийтээрээ л түүнийг хэзээ төрсөн гэдгийг мэддэггүй шүү дээ /инээв/.

7

-Хойд Солонгост ойрын үед очих уу?

-Хүссэн үедээ л очих болно. Ким надад онцгой эрх олгосон.

7

-Сагсан бөмбөгийн шигшээ багийг нь дасгалжуулах хэвээрээ юү?

-Хэвээрээ байгаа. Би тэднийг олимпийн наадмаас медаль хүртүүлэхийн төлөө ажиллах болно. Хөдөлмөр амжилтад хүргэдэг гэдгийн тэд маш сайн мэддэг. Гайхалтай төгс залуустай. Хойд Солонгосыг хаагдал бүдүүлэг гэсэн хүнийг би цохиж унагаах болно.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

banzragch:
elbegee uulzsan bol bas iimerhuu uriltslaga uguh bsan baih da aguu huntei bi guij uulzsan gej megeel kkkkkk
2013-11-27
tulgaa:
bi mongoliin shig*ed zaluu baihdaa ehnii 3t ordog sagsan bumbugiin zagalmailsan etseg ni bailaa geh bj dee tegsen bol uulzah bsan yum uu hehehe
2013-11-27
ganaa:
elbegee bi bas denisiin anhnii bagsh ni bas nasnii zuruutei ch ue tengiin ui zaigui naiz gesen bol kim jon un uulzaad barahgui tevreed unseh baisan yum bish uu
2013-11-27
sengee:
oo nusgai geed arai hetruulchlee kim shuuu
2013-11-26
sengee:
ene har zaluu ardchilal uls tor yarihgui shuudee. harin ma toriin terguun enenees 1000 dahin dawsan zuil yarina. tegheer iim nusgai ma yeronhiilogchoos aih ni medeej...
2013-11-26
mongol hacker:
iim udirdagch bhad setgel amar uheh yumsan daaa eh orondoo sanaa zowolgui
2013-11-26
unshigch:
hudalch mianguujin elbegdorj burahaas oor iu hiih ve, atomiin bombog baitugai, modon ha*, ugui iadaj gurilaa elödeh gambanz hiij chadahgui hulgaich shuu dee, eneniig hen tooh ve
2013-11-26
baat:
elbeg durak ichej uhmeer yum sagsan bombogchinoos dor yariltslaga ogch haana yu yarihaa tiish ailchilsan boloj medehgui malan tolgoi iish mgdoo bj bn biz
2013-11-26
baat:
elbeg durak ichej uhmeer yum sagsan bombogchinoos dor yariltslaga ogch haana yu yarihaa tiish ailchilsan boloj medehgui malan tolgoi iish mgdoo bj bn biz
2013-11-26
сагсчин:
элбэгээ би бас сагс тоглодог гэсэн бол уулзах байждээ
2013-11-26
sdefefefe:
элбэгээг бодсон чинь инээд хүрчлээ: gashuun.mn
2013-11-26
huurhuun orchuulsan bn:
goy yriltslaga boljee. yostoi huurhun orchuulsan bn delgertsetsegee
2013-11-26
irgen:
elbegedorj toi maani uulzaagishdee,,,,,,,,,amerkii sagschintai nzuud kkkkk.................
2013-11-26
kkkkkk:
boli doookkkkkkkkkkkkkkk
2013-11-26
zochin:
goe yriltslaga bn shu kim chen uni talaar
2013-11-26