Монголбанк ам.долларын арилжаанд оролцсонгүй
Долоо хоногийн пүрэв, мягмар гаригт Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Өнөөдрийн дуудлага худалдаанд банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк ам.долларын арилжаанд оролцсонгүй.
Дуудлага худалдаагаар 73 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 36 сая юанийг 286.61 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав. Арилжааны банкууд своп хэлцлээр валютын зах зээлд 76 сая ам.доллар нийлүүлэв.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ