Анхны их чадлын автотрансформатортой боллоо

img

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Эрдэнэт  дэд станцын  125 МВА-ийн хоёр автотрансформаторыг 200 МВА-ийн автотрансформатороор солих ажлыг  2012 онд эхлүүлж байжээ. Энэ ажлыг 2013 оны 11 дүгээр сард ашиглалтад бүрэн хүлээн авлаа. Үүгээрээ Монгол Улсын эрчим хүчний системд холбогдсон анхны их чадлын автотрансформатортой болж буй юм байна.

Автотрансформаторын хүчин чадал нэмэгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн технологийн шинэчлэл, цаашлаад хангайн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний өсөлтийг найдвартай  эх  үүсвэрээр  хангах  бүрэн боломжтой болсныг мэргэжилтнүүд үнэлж байна.

Эрдэнэт дэд станц нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд гол хэрэглэгч нь Уулын баяжуулах Эрдэнэт  үйлдвэр юм. Мөн тус дэд станц хангайн бүсийн 10 аймгийн 140 гаруй сум суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангадаг байна.  Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсээр байсан тул тус Эрдэнэт дэд станц нь хүчин чадал хүрэлцэхгүй  болсноор дээрх ажлыг хийж гүйцэтгэжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

surtei sh de:
hyatad yamar ch batalgaagui tr tavia biz de
2013-11-27
а.жаргал:
www.shuud. www бэб сайтын хамт олонд шинэ оны баярын мэнд хүргэе
2013-11-26
а.жаргал:
гоё мэдээ байнаа аааааа
2013-11-26