“Хөсөг трейд”ХК-ийн хувьцаа 14.90 хувиар өсчээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 24 ХК-ийн 4040 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ удаагийн арилжаагаар нийт 72 хэлцэл хийгдэж, 46 сая 736 мянга 402 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.

ТОП-20 индекс 14847.88 нэгж болж өмнөх өдрөөсөө 69.22 нэгжээр буюу 0.47 хувиар өсчээ. Мягмар гарагийн арилжаагаар “Хөсөг трейд” 14.90 хувь, “Уран барилга” 14.61 хувь, “Шивээ овоо” 9.08 хувиар тус тус өсч, хувьцаа нь өсөлттэй арилжаалагдсан компаниудыг тэргүүлсэн байна. Харин “Монголиа девелопмент” 10.81 хувь, “УБ-БҮК” 9.09 хувь, “Сүү” 6.67 хувиар хувьцааны ханш нь буурчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ