Цагаан толгойн дөрвөн үсэг байрандаа үлдэнэ
Монгол улсын Засгийн газраас “Зөв бичгийн дүрмийг сайжруулж, толь бүтээх” ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа билээ. Харин сүүлийн үед ажлын хэсэгт эрдэмтэд Монгол хэлний цагаан толгойн “й,щ,ь,ъ” үсгүүдийг хасах шийдэлд хүрч, тэр нь биеллээ олж байгаа мэт мэдээллүүд олон нийтийн дунд хүчтэй тархсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цагаан толгойн дөрвөн үсэг хасах ямар ч асуудал надад ирээгүй байна. Тийм зүйл огт байхгүй” хэмээн албан ёсны тайлбар өгч, эргэлзээ төрүүлсэн энэ ярианд цэг тавьсан. Тэгэхээр “Зөв бичгийн дүрмийг сайжруулж, толь бүтээх” ажлын хэсгийнхэн цагаан толгойг 31 үсэгтэй болгох нь худлаа болж, дөрвөн үсэг байрандаа үлдэх нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ