Шинжлэх ухааны ажилтны баярыг тэмдэглэнэ
Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи хамтран маргааш “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Эхний арга хэмжээ буюу оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулах ёслол 12:00 цагт БШУЯ-ны 401 тоотод болох бол түүний дараа 13:30 цагт Соёлын төв өргөөнд Хүндэтгэл, ёслолын нэгдсэн арга хэмжээ зохиогдох юм. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого” сэдвээр илтгэл тавина. Мөн академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналуудыг шалгарсан эрдэмтдэд гардуулна. Эл арга хэмжээ шинжлэх ухаанд мэдлэг оюунаа зориулж буй бүх ажилтан, эрдэмтэн, багш, оуютнуудад нээлттэй тул та бүхнийг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ