Яамдууд НҮБ-ын суурин төлөөлөгчийг бухимдуулав

img

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган өнөөдөр “Халдварын тархалтыг тэглэе” уриатайгаар зохиогдлоо. Чингис зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганыг ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ, ДЭМБ, Глобаль сан болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

BH

Тус чуулганаар Монгол улс дахь ДОХ/ХДХВ-ийн халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, үндэсний хэмжээнд халдвараас сэргийлэх стратеги төлөвлөгөө зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж, уриалгыг гаргах ажээ.

VG

Дэлхий дахинд 34 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа ба 2.5 сая хүн шинээр халдвар авч, 1.7 сая хүн ДОХ-ын улмаас нас барсан байна. Хамгийн харамсалтай нь ХДХВ-ийн халдвартай 34 сая хүний тал хувь нь өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэггүй амьдарч буй. Манай хоёр хөршид дээрх халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, хоёр сая гаруйхан хүн амтай ОХУ-ын Эрхүү мужид 36 мянга гаруй хүн халдвартай байгаагаас 66 хувь нь 30 хүртэлх насныхан. БНХАУ-д 445 мянган хүн халдвартай амьдарч байгаа аж.

ZS

Тиймээс эрсдэл өндөртэй бүс нутагт амьдарч байгаа манай улс Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ), Дархлалын олдмол хомсдол (ДОХ)-оос сэргийлэх, эмчилгээ, үйлчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь нэн чухал асуудал юм. Иймд дэлхий нийтийн зорилтын хүрээнд манай оронд хэрэгжүүлж буй арга хэмжээний тогтвортой байдлыг хангах, өргөжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Үндэсний чуулганыг зохион байгуулдаг аж.

d

Чуулганы хурлыг Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа удирдан явуулсан. Тэрбээр “Монгол улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг тавьсан. Уг илтгэлээр, ХДХВ, ДОХ-той тэмцэх илүү үр ашигтай, тогтвортой хөтөлбөрийг зорилтот хүн амд чиглүүлж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд олон салбарын оролцоог хангаж, уялдаа холбоог сайжруулах, санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудалд цаашид анхаарах хэрэгтэй” хэмээн онцолсон.

xd

Мөн ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал ХДХВ, ДОХ-ын асуулаарх хууль, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 90 дүгээр тушаалаар “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж буй гэдгийг онцлов.

vg

Өнөөдрийн байдлаар манай улсад 21.000 орчим Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс албан бус тоогоор Эрүүл мэндийн чиглэлээр 200 орчим, ХДХВ-ийн асуудлаар 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

z

Чуулганы үеэр “Залуус эрүүл мэнд ТББ”-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж хэлэхдээ, төрийн бус байгууллагууд ХДХВ-ийн асуудалд өндөр хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр энэ асуудалд төрөөс санхүүжих санхүүжилт сул байдаг. Мөн ДОХ-ын шинэчлэн батлагдсан хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

vg

Уг чуулганд салбарын яамд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор байгууллагууд, сэтгүүлчид, уг чиглэлээр ажилладаг эмч нар, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудын 200 гаруй төлөөлөгч уригдан оролцож байна.

zxd

 Оролцогчид “Урьдчилан сэргийлэлт(өндөр эрсдэлт бүлгийн залуучууд), “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээ”, “Стратегийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ” гэсэн 3 салбар хуралдаанаар өөрсдийн байр суурь, саналаа солилцлоо. Салбар хуралдаануудын явцад хэлэлцэгдсэн шийдвэрлэх асуудал, зөвлөмжийн төслийг үндэслэн “ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Үндэсний VI чуулган”-аас нэгдсэн зөвлөмж, уриалгын төслийг боловсруулах юм.

fg

Дашрамд дуулгахад, энэхүү чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу хэлэхдээ, ХДХВ-ийн асуудал нь өөрөө дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Зам тээвэр, хүн амын хөгжил, хүний эрх зэрэг олон салбарын оролцоо шаарддаг асуудал гэдгийг онцлоод төрийн байгууллага, яамдаа төлөөлөл ирсэн эсэхийг тодруулсан. Тэрбээр ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн асуудал нь хүнд хамаатай, ялангуяа залуу үед хамаатай гээд ХАХНХЯ-наас төлөөлөгч ирсэн эсэхийг асуусан. Дараа нь уул уурхай, авто замын салбарт  ажилладаг иргэдийг эрсдэлт зан үйл дагадаг юм хэмээн онцлоод Зам тээврийн яам, Уул уурхайн яамнаас төлөөлөл ирсэн эсэхийг мөн лавласан. Эцэст нь ард иргэдээ ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлийг сааруулах төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх үүрэгтэй Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас төлөөлөл ирсэн эсэхийг тодруулсан. Гэвч уг чуулганд оролцож буй 1000 орчим төлөөлөгчдөөс нэг нь гараа өргөөгүй тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу ихэд гайхсан. Гайхснаа илэрхийлэхдээ “Өнөөдрийн чуулган бол зөвхөн энэ салбарт ажиллаж байгаа энд цугласан хэдхэн хүний асуудал биш. Монгол улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудын нэг. Энэ асуудалд төрийн байгууллага, яамдууд хамгийн идэвхитэй оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллахаа  ярилцаж, нэгдсэн бодлого боловсруулах ёстой байсан” хэмээн хэлсэн юм.

vbh

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган маргааш 09.00 цагт үргэлжлэн хуралдана.

gsd

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
öààíà ÷èíü àí-íõàí àìæèæ èäýõ ãýýä çàâã¿é áàéíà.
2013-11-26
oyutan:
oyutnuudaas irsen uu gej bas asuuh baij, ted nar chini jinhene golomtuud
2013-11-26