Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ

Саналыг цахим хуудас, мессеж гэсэн хоёр хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Мобикомын 200 мянган хэрэглэгчээс өнөөдөр /лхагва гараг/ мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч, нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болсон.
Энэ нь эцсийн шийдвэр гаргахад иргэдийг илүү өргөн хүрээнд хамруулж чадна гэж албаныхан үзэж байгаа юм. Иргэдийн илгээсэн хариу мессеж, дуудлагаар дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэх учраас өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ