Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

БШУЯ-ны 401 тоотод

12:00 цагт БШУ-ны сайд Л.Гантөмөр оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулна.

5

СТӨ-д

13:30 цагт Шинжлэх ухааны ажилтны баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Үүнд БШУ-ны сайд Л.Гантөмөр "Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого" сэдвээр илтгэл тавьж, академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналыг шалгарсан эрдэмтдэд гардуулна.

6

Дашваанжил ХХК

10:00 цагт Авто машиныг хийгээр цэнэглэх станцын нээлт таван шарын тээвэрийн товчооны урд талд Дашваанжил ХХК дээр болно. Нээлтэд БОНХ-ын сайд С.Оюун болон бусад төлөөлөгчид оролцоно.

6

Цус судлалын Үндэсний төвд

09:30-13:00 цагт "Цусны аюулгүй байдал ба донор" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан богино хугацааны сургалт болно.

6

Хангарьд ордны 14 давхарт

09-11цагт Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

6

Замын цагдаагийн газрын хурлын танхимд

14:00 цагаас "Хөх гацуурхан" хүүхдийн театртай хамтран ажиллах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

6

Төрийн ордны Их танхимд

14:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй  “Ногоон хөгжлийн түншлэл” байгаль орчны салбар дахь төр хувийн хэвшлийн үндэсний чуулган эхэлнэ.

6

"Хөх нуруут" ресторанд

11:30 цагт МУГЖ С.Жавхлангийн санаачлан амжилттай хэрэгжүүлсэн "Хамаг монгол" төслийн үргэлжлэл болох "Дэлхийн монгол" төслийн нээлтийн хэвлэлийн хурал болно.

6

Чингис зочид буудалд

14.00 цагт Глобаль сангаас зохион байгуулах “Монгол улсад хэрэгжиж буй ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт уулзалт болно.

7

МN мэдээллийн төвд

11.00  цагт “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөнөөс нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах асуудлаар НҮБ-д хандсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт  “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооноос хэвлэлийнхэнд хандлаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ