Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдана

img

 

Өнөөдөр дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралданх юм байна.Тодруулбал,Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдана. Мөн  Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд,  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд тус тус болно.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан “Б” танхимд хуралдаж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан, дулаан хангамж, хийн түлшний талаар авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, Нийслэлийн холбогдох албан тушаалтны мэдээлэл сонсох юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
erchim huchnii eh uusveree nemeed tsahilgaan halaaltiig demjh uniig buulgah, tomchuudiin biznesiig bolnulah heregtei tegvel utaanaas salna.
2013-11-30