Хайди Клум тав дахь хүүхдээ тээж байна

img

Загвар өмсөгч Хайди Клум 40 насандаа тав дахь хүүхдээ тээж байгаа хэмээн түүний дасгалжуулагч Дэвид Кирш нийтэд ил болгожээ. Тэрбээр “Хайдигийн хэвлий дэх ураг томрох хараахан болоогүй тул галбираа хадгалахын тулд фитнессээр идэвхтэй хичээллэсээр байгаа. Тэр өндөр юм өмсөхөөс татгалзаж аль болох тайзан дээр гарахгүй байхыг хичээж эхэлсэн” гэжээ.

1

Хайди Клумын хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Мартинтай 2012 нэгдүгээр сард экс нөхөр Силээсээ гэрлэлтээ цуцлуулсны дараахан болзож эхэлсэн юм. Тэр үед Сил эхнэрээ өөрийг нь орлох хүнийг ийм хурдан олсонд гайхширсан төдийгүй бүр бие хамгаалагч нь байсанд урам хугарсанаа нэг бус удаа илэрхийлж байсан билээ. Сил Хайди Клумд жирэмсэн болсон гэдгийг сонссоны дараахан “Twitter”-ээр “Чи ч амархан амьтан юм даа, Хайди” гэж жиргэжээ.

1

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүний дөрвөн хүүхэд нь Мартинийг аль хэдийн ааваа гэж дууддаг болсон байна. Лени, Генри, Йохан нар Силийн хүүхдүүд бол Лу Жонн нь дуучин Рик Пипиногийн хүүхэд аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dashkaa:
banzal abgai
2013-11-28