Мөргөлдөөний улмаас 15 хүн амиа алдав
Ливийн армийнхан Бенгази хотноо лалын хэт даврагч зэвсэгт бүлэглэлтэй мөргөлдсөний улмаас 15 хүн амиа алдаж 50 гаруй хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ливийн албаныхны мэдээллэснээр армийн цэргүүд өнгөрсөн онд АНУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдсэн Ансар аль-Шариагаар удирдуулсан бүлэглэлийнхэнтэй мөргөлджээ.
Энэхүү мөргөлдөөнөөс үүдэн Ливийн Ерөнхий сайд Али Зейдан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ “Дахин мөргөөлдөөн гаргахыг оролдож, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ямар ч бүлэглэлийг нийслэлээс хөөн гаргаж, цэвэрлэх болно. Засгийн газраас зэвсэгт бүлэглэлүүдийг энэ жилийн эцэс гэхэд армид нэгтгэх юмуу, тараах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Хэрвээ Ливийн армид нэгдэхийг хүсэхгүй, Засгийн газартай сөргөлдсөн ямар ч бүлэглэлтэй бид хатуу тэмцэх болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ