Нийслэлийн төсвийг батална
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан маргааш болно. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай, нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай болон нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай хэлэлцэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ