Монгол, турк инженерийн ур ухаан шингэсэн “Түмэн амгалан” цогцолбор сүндэрлэх эхний алхамаа амжилттай хийлээ
Гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 1200 айлын орон сууцны “Түмэн амгалан” цогцолбор хороолол баригдахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд тус компанийн гүйцэтгэгч “Гранд лайн” компани даваа гарагт БНТУ-ын “216 YAPI” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг байгуулах нь хоёр компанийн хамтын ажиллагааны дөнгөж эхлэл юм.
6
Турк улс нь 20 жилийн өмнөөс хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлжээ. Иймээс тухайн үед өнөөгийн манай улсын нийслэл шиг байсан Станбул хот л гэхэд өнөөдөр хөгжил дэвшлээрээ дэлхийн хотуудыг тэргүүлж байна. Турк улсын хувьд ч өнөөдөр дэлхийд барилгын зах зээлийн эзлэх байр суурь нь II-т бичгдэж буй юм.
6
Иймээс барилгын асар их туршлагатай тус улсын томоохон барилгын компанийг “Гранд лайн” хамтрагчаараа сонгосон нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юм. Бид дээрх арга хэмжээний дараа БНТУ-ын “216 YAPI” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч Билэнт Дүндар болон “Гранд лайн” компанийн ерөнхий захирал Б.Чулуудай нартай ярилцлаа.
6
Билэнт Дүндар: Өөрсдөө хийж суртлаа хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээж өгөх хэрэгтэй
6

-Дэлхийн II дайны дараа Герман улс үндсэндээ сүйрсэн байсан тул 1963 онд өвөө маань анх барилгын салбарт ажиллахаар Герман руу явсан. Ингээд өвөөгийн энэ ажлыг аав маань үргэлжлүүлж, энэ салбарт өөрийн амьдралаа зориулсан.
Би Германд төрсөн. Намайг мэдээ орсон цагаас эхлээд аав болон авга, нагац ах нар маань бүгд барилгын салбарт ажилладаг байлаа. Тиймээс миний амьдрал төрөхөөс эхлээд өсч том болох бүх үедээ барилгын салбартай салшгүй холбоотой байсаар ирсэн. Иймээс ч энэ салбарын талаар 10 хуруу шигээ мэднэ.
6
1990-ээд оны эхээр Туркын барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тэндэх барилгын компаниуд ачааллаа дийлэхээ больсон. Иймээс манай компани Туркт ирж, барилга барьж эхэлсэн юм. Намайг Станбулд хөл тавихад тухайн үеийн хот одоогийн Улаанбаатартай төстэй байлаа. Байшингууд нь маш их хуучирсан, түгжрэл ихтэй гэх мэтээр их адилхан байсан. Туркт ирж барилга барьснаар Станбул хотын хөгжлийг дагаад манай компани ч мөн адил асар их туршлага хуримтлуулж, энэ хэмжээгээрээ томорсон. Манай компани орон сууцны барилгаас гадна оффисын барилга, аж үйлдвэрийн цогцолбор барилга барих чиглэлээр мэргэшсэн.
6
1999 онд Туркт маш том газар хөдлөлт болсон. Тухайн үед Засгийн газраас барилгын шинэ хууль гаргасан. Тодруулбал, “1999 оны газар хөдлөлтийн стандарт” гэж гаргасан юм. Ингэснээр 1999 оноос хойш Туркийн барилгын салбар стандартдаа маш том өөрчлөлт хийсэн. Үүний үр дүнд барилгын инженерээр суралцдаг хүүхдүүдийн тоо ч нэмэгдсэн байгаа. Гэхдээ чанартай боловсон хүчин тун ховор байлаа. Энэ дундаас өөрийн багаа бүрдүүлж авна гэдэг маш хүндрэлтэй байв. Гэхдээ энэ бүх бэрхшээл саадыг бид даван туулж, бид өнөөг хүртэл барилгаа барисаар байна. Германд бас манай барилгын компани маань байгаа.
Дашрамд хэлэхэд одоогийн байдлаар Турк улс дэлхийд барилгын салбартаа II бичигдэж байна. Африк, Америк, Оросоор дамжаад дундаж Азийн олон оронд зөвхөн барилгаас гадна хар зам, нисэх онгоцны буудал, метро зэргийг барьж байгуулахдаа Турк улс мэргэшсэн туршлагатай гэж хэлж болно.
6
-Танай компани өнгөрсөн хугацаанд хичнээн барилга орон сууц барив. Одоо хичнээн ажилтантай вэ?
-Барилгад ажилтны тоо биш удирдах баг чухал байдаг. Барилгын ид үед буюу зуны улиралд манай жилчид 5000 гардаг.
50 жилийн хугацаанд зөвхөн орон сууцны 350 мянган м2 барилга барьсан. Европт гуравхан байдаг, Турк цорын ганц байдаг байгалийн гаралтай косметик үйлдвэрийг би байгуулсан. Энэ үйлдвэрийг 3-4 жилийн турш хөл дээр нь босгох гэж хөдөлмөрлөсөн. Одоо энэ үйлдвэрээрээ би бахархдаг.
6
-Дэлхийн олон орноос Монголыг, тэр тусмаа олон барилгын компани дундаас “Гранд лайн” компанийг сонгож хамтран ажиллах болсон шалтгаан нь юу юм бол?
-Бидний маш сайн нэг найз маань байдаг. Тэр найз маань Монголд Турк сургууль төгсч, үргэлжлүүлэн Туркт сурч байсан. Тиймээс Турктэй байнгын харилцаатай байдаг. Энэ залуу Монголын талаар бидэнд анх танилцуулж, энд ирж ажиллах санал тавьсан юм. Иймээс бид Монголд ирж ажиллахдаа зөвхөн “Гранд лайн” компанитай хамтран ажиллах гэж ирсэн. Энэ компанитай танилцахаас өмнө Монголын талаар мэдээлэл бидэнд байгаагүй. Монголд Турк хэл мэддэг хүмүүс цөөнгүй байдаг нь бидэнд танай улсад хөрөнгө оруулалт хийх түлхэц болсон. Яагаад гэвэл хэл ус нэвтрэлцэхэд бэрхшээл бага байгаа нь бидэнд Монгол Улсад ирж ажиллах урам зориг өгсөн.
Мөн монголчууд өөрийн үр хүүхдээ Турк сургуульд сургаж байгаа нь бидэнд асар их итгэдгийн нэг илрэл гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, энэ бол биднийг маш их хайрлаж хүндэтгэдгийн нэг илрэл гэж ойлгон бид маш их баярласан. Манай улс “Гранд лайн” компанитай хамтран ажиллах сонирхолтой байгаа шиг тус компани ч бидэнтэй хамтрах хүсэл их байгаа. Тиймээс бид нэг хүсэл сонирхол дээр нэгдэж байгаа тул маш үр ашигтай ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
6
-Танай компани яг ямар байдлаар хамтран ажиллах вэ?
-Бид “Гранд лайн” компанитай эрсдлээ хамтран хуваалцаж, хамтрагч, хөрөнгө оруулагч болж байгаа. Тиймээс энэ компанид миний үг хэр хүчтэй байгаатай адилхан ноён Б.Чулуудайгийн үг, эрх мэдэл тэр хэмжээний хүчтэй байх болно. Бид бүх асуудал дээр шийдвэрийг хамтдаа гаргана. Гэхдээ “216 Yapi” компани өөрийн инженер, архитекторийн баг, ажиллах мэргэжлийн хүмүүс, техник тоног төхөөрөмжтэйгөө ирж энэ барилгыг барина. Тодруулж хэлбэл, энэ нөхрийг өөрийн компанидаа урвуулчих юмсан гэсэн тийм чадалтай мэргэжилтнүүдээ бид Монголд авч ирнэ.
6
-Манайхан барилга дээр хятадууд авч ирж ажиллуулах сонирхол их байдаг. Танай төсөл дээр зөвхөн монголчууд болон туркчуудыг авч ирж ажиллуулах уу?
-Бид мэргэжлийн багтайгаа ирж, энд байгаа хүмүүст мэдэх чадах бүхнээ зааж сургах болно. Шаардлагатай гэвэл Турк улсад 3-5 сарын дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтанд хамруулна.
Бидэнд ажлыг чанартай, сайн хийдэг баг л чухал. Тиймээс тэр нь Монгол, Турк, Хятад байх нь хамаагүй. Бид ямар ажилчид ажиллуулахаа одоогоор шийдээгүй байна. Яваандаа хамтрагчтайгаа нийлээд энэ талаар ярилцаж, шийдвэрт хүрэх болно.
6
-“Түмэн амгалан” цогцолбор хороолол хоёр компанийн хамтын ажиллагааны дөнгөж эхлэл. Цаашдаа барилгын ямар төсөл дээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байгаа вэ?
-Бид зөвхөн “Түмэн Амгалан” цогцолборыг байгуулах гэж хамтрагч болоогүй, барилгын салбарт өөрсдийн хүч, дуу хоолойгоо нэгтгэх гэж хамтарч байгаа.
Манай компанийн зорилго бол энэ төслийг түргэн хугацаанд эхлүүлж, маш чанартай барьж байгуулан төгсгөх. Үүний дараа хийх ажлыг тухайн үед нь хамтрагчтайгаа ярилцаад шийдээд явах болно.
6
-Гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийн талаар та ямар бодолтой байна?
-Энэ төсөл маань Монголд мэдээж чухал. Гэр хорооллыг орон сууцжуулахаар танай хотын удирдлагуудын гаргасан шийдвэр бол Монгол түмнээ тав тухтай орчинд амьдруулахыг зорьсон маш зөв шийдвэр юм.
6
-Энэ жилээс манай улсын барилгын салбар маш эрчимтэй өсч байгаа. Энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүний нүдээр харахад Монгол Улсын барилгын салбарын хөгжлийг юу гэж дүгнэж байна вэ?
-Бид ярилцлагынхаа эхэнд хэлж байсан. Улаанбаатар хот бол манай Станбулын 20 жилийн өмнөх дүр зураг. 20 жилийн өмнө бид ч гэсэн барилгын салбартаа алдаа их гаргаж байсан. Тэр алдаанууд өнөөдөр танайд мөн харагдаж байна.
Бидний хувьд энэ алдааг туулаад ирсэн учраас дахин давтахгүй ажиллах болно.
6
-Жишээлбэл юун дээр алдаад байна?
-Орон сууцны хорооллууд дахь м2-ын ашигтай байдлыг төлөвлөх нь маш их алдаатай байна. Барилгын материалыг ямар хугацаанд яаж хэрэглэх тал дээр алдаа гаргаж байна. Энэ бол том онгоцонд жижиг мотор тавьсантай ижил юм. Мөн эсрэгээрээ жижиг онгоцонд том мотор тавьбал яах билээ.
Барилга барих ажлыг яг зураг төслийн дагуу хийх ёстой. Жишээ нь, галын менежмент гэдэг асуудал огт байхгүй байна. Танайд баригдаж байгаа ихэнхи барилгууд хэрвээ томоохон хэмжээний гал түймэр гарвал юу болох бол гэдгийг хэлэхэд хэцүү байна. Манай улсад ийм асуудлаас болж түймэрт олон хүний амь нас эрсэдсэн. Тиймээс бид хууль эрх зүйн орчноо цэгцэлсэн. Архитектор төлөвлөлтөд байдаг хамгийн чухал зүйл бол хүний урсгалыг төлөвлөх. Энэ зарчим Монголын одоогийн баригдаж буй барилгуудад байдаггүй. Мөн ихэнхи барилгууд нь улс үндэснийхээ үндэсний онцлогийг харуулаагүй, Хятад, Солонгос, Европ зэрэг энд тэндхийн улсаас барилгын төслүүдийг хуулж авч ирээд барьчихсан байгаа харагдлаа.
Манай төслийн тухайд монголчуудын ахуй амьдралд зохицсон, үндэсний хэв маягийг харуулсан барилгыг барьж байгуулах болно. Энэ төсөлдөө Монгол түмний аугаа их соёлын өвийг төсөлдөө тусгаж харуулах болно.
6
-Цаашдаа Монголын барилгын салбарт нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй гэж та зөвлөмөөр байна?
-Хэрвээ барилгын салбарыг үнэхээр хөгжүүлье гэж хүсч байгаа бол нэгдүгээр хийх алхам нь хууль эрх зүйн орчноо шинэчлэж, цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, маш зоригтойгоор хууль эрхзүйн орчиндоо өөрчлөлт хийх хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө ийм алхмыг хийх л хэрэгтэй.
Үүнээс гадна би Туркээс Монгол руу ирэхдээ визтэй ирдэг. Хоёр улсын хооронд ерөнхий сайдуудын уулзалтаар визийн асуудлыг чөлөөлөхөөр яригдаж байгаа ч хэрвээ 10 жилийн өмнө ийм шийдвэр гаргасан бол Турк улсаас илүү их хөрөнгө оруулагчид орж ирэх байлаа. Туркээс Монгол руу шууд нислэг байдаггүй. Бидний зүгээс шууд нисэхийг хүсдэг ч, Монгол Улс үүнийг зөвшөөрч чадахгүй байна. Энэ мэтчилэн харахад жижиг боловч ирээдүйд өндөр ач холбогдолтой зүйлсээ шийдэхгүй бол зөвхөн урд хөршөөс чинь л хөрөнгө оруулагчид ирэх болно. Тиймээс зарим зүйл дээр зоригтой үүд хаалгаа нээх хэрэгтэй.
6
-Танай улс ийм байдлаар хөгжсөн үү?
-Турк улс өнөөдөр бахархаж ярьж буй энэ хөгжил дэвшил бол бид 20 жилийн өмнө үүд хаалгаа нээж чадсантай холбоотой юм. Зөвхөн барилгын салбар дээр ярихад хэрвээ үүд хаалгаа нээж чадвал Туркээс хөрөнгө оруулагч нар ирнэ. Тэд ирэхдээ сүүлийн үеийн маш зөв технологитой ирнэ. Өнөөдөр би Улаанбаатар баригдсан барилга байшингуудыг харж байна. Та бүхэн тун удахгүй “Энэ байшингуудыг барихгүй байх минь яав даа” гэж харамсан, нураахыг хүсэх болно. Бидэнд тийм зүйл тохиолдсон учраас мэдэж байна. Манай компани бол тийм эрсдлийг хэзээ ч гаргахгүй. Ийм байшингууд барих, худалдаж авах нь монголчуудын эдийн засаг, мөнгөнд хайран шүү дээ. Цаашдаа буруу хөрөнгө оруулалтууд битгий хийгдээсэй л гэж бодож байна.
6
-Манай улс “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиа шинэчлэн батлагдаад удаагүй байгаа. Энэ хуулийг та хэр болсон гэж харж байна?
-Өмнөх хуулиуд гадны хөрөнгө оруулагчдад маш хатуу шаардлага тавьж байсан. Харин одоогийн хуулинд нэлээд зөөлөрч, хэрэгцээ шаардлагад тэнцэж ирсэн байна билээ. Манай улсын тухайд гадны компаниудад илүү боломжийг олгодог. Нэг жишээ татахад манай улсын хамгийн том компаниудын нэг бол “Sabanji” групп. Энэ групп улсдаа эхний V-т ордог. Энэ групп анх “Good year” автомашины дугуйны үйлдвэртэй тохиролцоод, 15 жилийн турш хамтарч ажилласан. Ингээд 15 жилийн дараа “las a lie” гээд автомашины дугуйны үйлдвэрийг өөрөө барьсан. Одоо энэ үйлдвэр Турк улсын хэрэгцээг дангаараа хангахаас гадна Европыг тэр чигээр нь автомашины дугуйгаар хангаж байна. “Good year” анх Туркт үйлдвэрээ байгуулахад төрөөс газрыг нь үнэгүй өгөх гэх мэтээр тодорхой хэмжээгээр дэмжиж өгсөн юм. Ингээд 15 жилийн дараа Туркийн дотоодын үйлдвэр маш эрчимтэй хөгжиж, бүтээгдэхүүнээ дэлхий даяар экспортлож эхэлсэн байсан. Тиймээс Турк хөрөнгө оруулагчдыг Монголд ирэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл Монголын дотоодын компани саяын жишгээр 5, 10 жилийн дараа хөгжсөн байх болно. Тиймээс эхний ээлжинд өөрсдөө ажлаа хийж суртлаа ирж буй хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээж, боломж олгох хэрэгтэй. Бид Туркийг ингэж л хөгжүүлсэн.
6
Гэхдээ нэг чухал зүйлийг онцолж хэлэхэд эргээд үр өгөөж өгөх зөв хамтрагчаа олох хэрэгтэй.
6
Б.Чулуудай: Бид эхнээсээ салбартаа өөрсдийн хувь нэмрээ оруулж, чанартай барилга барья гэсэн сэтгэлээр хандсан
6

-Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн дагуу манай компани энд оролцсон. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд болсон энэ шалгаруулалтад нийтдээ 14 компани өрсөлдсөнөөс манай компани иргэдийн илт давуу саналаар ялсан байгаа.
6
-Иргэдтэй ямар байдлаар тохиролцсон бэ?
-Бид 0.7 га болон бусад газруудыг үнэлээд орон сууцаар харилцан тохиролцсон. Эхнээсээ газраа чөлөөлсөн иргэдтэйгээ гурван талт гэрээгээ байгуулаад, эхний айлууд маань түрээсийн байрандаа орсон байгаа.
6
-Туркээс барилгын салбарт тушлагатай компанийг сонгон, хамтран ажиллаж байгаа нь их ололттой санагдлаа?
-Бид эхнээсээ л өнөөдрийн барилгын салбарын хөгжилд өөрсдийн чадлаар хувь нэмрээ оруулъя, чанартай барилга байшин барьж байгуулъя гэсэн сэтгэлээр хандсан. Үүнийг маань ч иргэд ойлгож, дэмжсэнд баяртай байна.
Архитектор төлөвлөлт, барилгын чанар, технологи зэрэг дээр өнөөдөр Монголд байгаагаас тэс өөрөөр, дэлхийн стандартад нийцүүлэх үүднээс салбартаа туршлагатай олон хүмүүстэй уулзсан. Энэ дундаас “216 YAPI” компани бидэнд нааштай хандаж, хамтран ажиллахаар болсон. Иймээс бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Барилгын ажил хавар эхэлж, товлосон хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхээр хоёр компани маань бэлтгэл ажлаа хангаж байна.
6
-Нэрнээсээ их амар амгалан амьдралыг бэлгэдсэн байна. Цогцолборынхоо талаар товч танилцуулаач?
-“Түмэн амгалан” цогцолбор бол Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй залуу гэр бүлийн бүх хэрэгцээ шаардлагыг хангасан, хүүхдэд ээлтэй хотхон болоосой гэдэг үүднээсээ бид бүх төлөвлөлтөө хийсэн. Мөн борлуулахдаа бид янз бүрийн үнийн хөөрөгдөл, хөөст авталгүй иргэдийнхээ эдийн засгийн чадамжид аль болох ойр, тохирсон үнийг санал болгоно.
Барилгын материалын хувьд ч хамгийн чанартай зүйлийг судлаж, орон сууцны барилгадаа ашиглах болно. Нэг үгээр хэлбэл, бид “Жишиг хороолол” барьж байгуулахын төлөө ажиллаж байна.
6
-Ярилцсанд баярлалаа.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ