Төмөр замд цус цуглуулах суурин төв байгуулна
Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цус сэлбэлт, судлалын үндэсний төв харилцан ярилцаж, цус цуглуулах шинэ суурин төвийг байгуулахаар болжээ. Хоёр дахь суурин газар болон байгуулагдах энэхүү төв Төмөр замын МУЗН-ийн байранд байрлах аж. Нийт доноруудын 60 хувь нь суурин хэлбэрээр цусаа өгдөг бөгөөд энэхүү төв нь доноруудад ойртсон үйлчилгээ болж байгаа юм. Цус цуглуулах гурван суурин төв байгуулахаас эхнийх нь ийн удахгүй үүд хаалгаа нээх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ