Гадаадын 145 иргэнд захиргааны арга хэмжээ авчээ

img

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь алба энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар гадаадын  347 иргэнд визийн шилжүүлэг хийж, 82 иргэнд орох виз,  таван иргэнд гарах, орох визийг олгосон байна. Мөн виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөл, Хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 11 аж ахуйн нэгж, байгууллага, 145 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авснаас 40 иргэнийг албадан гаргалаа.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь алба Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажилладаг юм. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад виз олгож эхэлснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал Улаанбаатарт ирэхгүй төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой болжээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ