Хуурамч дуудлага өгсөн хэрэглэгчийг хэрхэн “шийтгэх” вэ?

img

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 11 дүгээр сарын 26-27-ны өдрийн 24 цагийн хугацаанд 102 тусгай дугаарын утсанд 4006 дуудлага, 101/105 тусгай дугаарын утсанд 830 дуудлага, 103 тусгай дугаарын утсанд 3524 удаагийн дуудлага ирснээс 560 нь тоглож залгасан байна.

Тодруулбал, 986541.. дугаарын утас 38 удаа, 957285.. дугаараас 31 удаа, 970315.. 24 удаа, 970956.. 18 удаа, 985594.. 17 удаа, 981267.., 932247.., 958746.. дугааруудаас тус бүр 15 удаа тоглож залгасан  нь төвийн шуурхай үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм. Ийнхүү тоглож залгах агшинд “...гал түймрийн, эмнэлгийн яаралтай тусламж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өгөх” иргэд хүлээгдэж, цаг хугацаа алдагдаж, төрийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ саатах тохиолдол олон бий.

Тиймээс Цагдаагийн Ерөнхий газар тусгай дугаарын утас руу залгаж хуурамч ачаалал үүсгэсэн үүрэн телефоны хэрэглэгчдэд ямар арга хэмжээ авбал зохистойг иргэдээс санал авч, түүнийг харгалзан шийдвэрлэхээр болжээ. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээллийн дор саналаа чөлөөтэй үлдээж болох аж.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гахай:
Цаазаар ав
2024-07-22
зочин:
яг жинхэнээсээ үхэх гээд дуудахад ирэхгүй алга болдог юм бна лээ яг хуурамч дуудлагад очиж харагдана даа шаааал худлаа
2013-11-27
зочин:
яг жинхэнээсээ үхэх гээд дуудахад ирэхгүй алга болдог юм бна лээ яг хуурамч дуудлагад очиж харагдана даа шаааал худлаа
2013-11-27
meggik:
negjniii torguuli tavih
2013-11-27
bold:
дугаарыг нь шууд хаагаад бай!эзэн нь ирж буруугаа хулээж,зохих төлбөр торгулиа тулсний дараа дугаарыг нь сэргхээж болох юм.хэрэв ирэхгүй бол бурмусун хаагдана виз.
2013-11-27
хххх:
хэд хэдэн тохиолдлыг торгочихвол аав ээж нар утсаар тоглож болохгүй шүү гэдгийг хүүхдүүддээ хэлнэ шд. ийм завтай байхыг бодоход хүүхдүүд л биз. би лав 10 жилд байхдаа шөнөжин утсаар яриад төлбөр нь 100,000 төгрөг гараад... 1999 онд тэр чинь аймаар их мөнгө байхгүй юу. тэгээд ээжид нэг сайн авхуулж аваад дахиж утсаар дэмий ярихаа больсондоо. тэрэн шиг л аав ээжийг нь нэг торгоход хүүхдүүд нэг сайн чимхүүлж аваад л дахиж тоглохоо болино шд. аав ээжийг нь хөдөлмөрийн хлөсний доод хэмжээгээр торгох хэрэгтэй.
2013-11-27
иргэн:
захиргааны арга хэмжээ авах хэрэгтэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин ...
2013-11-27
иргэн:
арга хэмжээг чанга авах хэрэгтэй өөрөөр хэлбэл торгууль нь өндөр байх шаардлагатай ер нь цагдаагын байгууллага , эмнэлгийн байгууллага , галын байгууллага тоглоомын газар биш гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй
2013-11-27
иргэн:
тухайн гарсан зардалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нугалсантай дүйцэх хэмжэний торгууль оногдуулж дугаарыг нь хаалгах хэрэв хүүхэд байвал эх эцэг асран хамгаалагч нарт нь энэ торгуулийг оногдуулах энэ хууль эрх зүйн дагуу байх шаардлагатай хэрвээ ийм талын хууль эрх зүйн шийдвэр байхгүй бол нийслэлийн итх-ын тэргүүлэгчдын хуралаар хэлэлцэж тогтоол гаргуулах эсвэл хотын мэрийн захирамж гаргуулж хэрэгжүүлэх хэрэгтэй
2013-11-27
sanok:
zvgeer l dugaariig n haahaar bas l uur dugaar avaad togolno. tiim bhoor zahirgaanii arga hemjee avah n deer.
2013-11-27
zochin:
dugaarig ni xaax
2013-11-27
mafi:
utsnii dugaariig haah
2013-11-27
зочин:
хэрвээ тэр дуудлагаар очсон бол /ямар нэгэн зардал гаргасан/ зардлыг төлүүлэх, дээр нь захиргааны арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. бага насны хүүхэд бол эцэг эх асран хамгаалагч нараас нь гаргуулах.
2013-11-27