Иргэдийн нөхөн тооцуулан ажилласан жилийг батламжилж байна

img

Манай улсын иргэдийн нэлээд хэсэг нь ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй болсноос болон тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, төлөх боломжгүйгээс ажилласан хугацаа нь тасарсан. Энэ нь зах зээлд шилжсэн 1990-1995 он хүртэлх хугацаанд буюу тухайн үеийн улсын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хувьчлагдан, татан буугдаж, дампуурч үйл ажиллагаа нь зогссоноос үүдэлтэй. Мөн 1995-2000 он дуустал хугацаанд даатгуулагч, иргэд нь нийгмийн даатгалд хамарч чадаагүй тохиолдлууд цөөнгүй гарсан гэсэн судалгаа байдаг аж.

Эдгээрт үндэслэн УИХ-аас өнгөрсөн оны 9 дүгээр сарын 4-ны өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” баталсан. Хуулийн бүртгэлийн хугацаа энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон.

Харин нийт нийгмийн даатгалын байгууллагууд бүртгэлд нэрээ хамруулсан иргэдэд батламж олгож эхлээд байгаа юм байна. Одоогийн байдлаар 1-4 сарын хоорондох 1047 гаруй иргэдийн батламж ирсэн, олголтын ажил үргэлжилж байгаа аж. Дараагийн ээлжинд тав, зургадугаар сард бүртгүүлсэн иргэдийн батламжийг олгох юм байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ