Жулиан Ассанжийг мөрдөхөө зогсоосон гэжээ
“WikiLeaks” сайтын ерөнхий эрхлэгч Жулиан Ассанжийг АНУ-ын Хууль зүйн яам мөрдөхөө зогсоосон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Жулиан Ассанж улс төртэй холбоотой олон нууц материалыг ээлж дараалан дэлгэснээр дэлхий дахинд өөрийгөө таниулж чадсан юм. Тэрбээр нэг жилийн хугацаанд АНУ-ын эрх баригчид бусад харилцагчаа тагнасан, Саудын Арабын хааны хүсэлтийг биелүүлсэн зэрэг 250 мянган нууц баримтуудыг Эдвард Сноуданы баримтад баталгаажуулан нийтэд ил болгосон юм.
Саяхан түүнийг Афганистан, Иракт явуулж буй АНУ-ын дайнтай холбоотой 460 мянга гаруй нууц материалыг дэлгэхээр зэхэж байгаагаа мэдэгдсэний дараахан АНУ-ын Хууль зүйн яамныхан түүнийг мөрдөхөө зогсоосон тухай “Вашигтон Пост” сонинд ярьсан байна. Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч үүнийг баталж “Түүнийг мөрдөхөө зогсоосон нь үнэн” гэж баталжээ.
Харин “WikiLeaks” сайтын ажилтнууд энэ мэдээлэлд эргэлзэж байгаагаа нуугаагүй байна. Жулиан Ассанж болон түүний хамтрагчид АНУ-ын Засаг захиргаа албан ёсны нээлттэй мэдэгдэл хийсэн тохиолдолд үүнд нь итгэхээ хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ