АНУ, Хятадын харилцаа муудлаа
Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд Бээжингийн албаныхан агаарын хамгаалалтын таних бүс байгуулсан нь АНУ болон Японы дургүйцлийг төрүүлээд байгаа юм. АНУ өчигдөр Хятадын тогтоосон агаарын хамгаалалтын таних бүс дээгүүр “B-52” хоёр бөмбөгдөгч онгоцыг нисгэсэн байна. Пентагоны төлөөлөгч хурандаа Стив Уоррений мэдээлснээр, “Сенкаку орчимд ажиллагаа явуулсан. Бид цаашид нислэгийн төлөвлөгөө, радио дохиолол, давтамж зэргээ мэдээлэхгүй” гэжээ.
Хятадын удирдагч Си Жинпин газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд Хятадын тэнгист агаарын хамгаалалтын таних бүс байгуулсан бөгөөд үүнд Японтой газар нутгийн маргаан дэгдээгээд буй Сенкаку арлуудыг багтаасан аж. Хятадын тэнгист агаарын хамгаалалтын таних бүсэд нэвтэрсэн ямар ч онгоц, нисдэг тэрэг Бээжингийн албаныханд нислэгийн төлөвлөгөөгөө танилцуулах ёстой үүнийг биелүүлээгүй нөхцөлд хариу цэргийн арга хэмжэээ авна гэжээ.
Тус мэдэгдлээс үүдэн Японы талаас тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, үүнийг өдөөн хатгасан үйл явдал боллоо. Сенкаку арал бол манай Наран улсын эзэмшил гэдгийг Хятадын талд сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ