Нүүрсний экспортын орлого дөнгөж 55.2 хувьтай байна
Уул уурхайн салбарын эхний 10 сарын статистик мэдээ гарчээ. Уг мэдээллээс харахад зэсийн үйлдвэрлэл 622.3 мян.тн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол баяжмалын үйлдвэрлэл 3 сая 89 мян.тн буюу 106 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин зэс, молибдений татварын орлогын гүйцэтгэл 81.6 хувьтай байгаа аж. Нүүрсний үйлдвэрлэл 2013 оны эхний 10 сард 21.9 сая тонн буюу 75.5 хувьтай, татварын орлого нь 205.2 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай байгаа мэдээ гарчээ.
Тэгвэл алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 7746 кг-ийг олборлож, 193.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол татварын орлого бүрдүүлэлт 177.7 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мян.тн буюу 191.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ