1000 оюутны байрны төлбөр хямдарчээ
1000 оюутны байр он дуусахаас өмнө амжиж ашиглалтад орох талаар БШУЯ-ны Барилга захиалагчийн албанаас мэдэгдсэн. Өнгөрөгч сарын нэгэнд ашиглалтад орж оюутнуудаа хүлээн авах төлөвлөгөөтэй байсан ч энэ ажил хойшилсоор өнөөдрийг хүрч байна.
Ийнхүү хойшлогдсон хугацааг харгалзан үзэж 1000 оюутны байрны төлбөрийг хямдруулсан байна. Өмнө нь нэг оюутан жилд 560 мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн хагас нь өнгөрч байгаа тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр өөрчилжээ.
Ингэхээр оюутнууд энэ хичээлийн жил дуустал 300 гаруй мянган төгрөг төлж шинэ байранд суух юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ