Виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахгүй байх санал тавив

img

 

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын даргын урилгаар ажлын айлчлал хийлээ.

 Айлчлалаар талууд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай  Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн биелэлт, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

Манай талаас Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахыг болиулах, визийн хүсэлтийг 14-21 хоногт шийддэг хугацааг богиносгох, холбогдох ЭСЯ-наас виз авсан иргэдийг зарим тохиолдолд онгоцны буудлаас буцаахыг зогсоох, БНСУ-ын тал виз олгохдоо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг харгалзан үзэж иргэдэд визийг нааштайгаар шийдэж байх зэрэг асуудлыг тавьж нөгөө тал сайтар судлан ойрын хугацаанд шийдвэрлэн хариу өгөхөөр боллоо.

Түүнчлэн  тус улсад ашиглагдаж буй дэвшилтэт технологиуд,  цахим бүртгэлийн системийг Монгол Улсад нэвтрүүлэхэд мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцуулж байхаар тогтов.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dashkaa:
uul ni xeregjuulbel saixan sanaa bna daanch ted nar tiim amar xiixgyi bx manaixan adilxan visanii xubid adilxan aashlaj bolno sh de
2013-11-28
xaxaxa.............:
surguulid surah gej bgaa huuhdees mongon baritsaa neheeed passporton deer ni har tamga darchij bgaamdaaa.....ter huuhdiin ireedui ugui bolj bgaa ni ter................
2013-11-28
shaki:
so nuud bolioso yag unende usa viza shud xariun garch bn baritsa bxgui texed so elching xaralda tged ter xeldeeres butsgad bolimoor yma ymar durvegsed bga bish end shalaglaa bolooshde tiim bizde shakinuud shibaluud...
2013-11-27
gantuya batdorj:
bnsu-ruu yvbal mongon baritsaa avahgvi gj oilgoj boloh ym shig deeeeeeeeeeeeeee bolomjiin yum bna
2013-11-27
harhvv:
bolomjiin l yum
2013-11-27